ЯПОН УЛСАД ДАДЛАГАЖИГЧ ОЮУТАН ХӨТӨЛБӨРТ МАНДАХ ИХ СУРГУУЛИАС ХОЁР ДАХЬ ЭЭЛЖИЙН ОЮУТНУУД ХАМРАГДЛАА

ЯПОН УЛСАД ДАДЛАГАЖИГЧ ОЮУТАН ХӨТӨЛБӨРТ МАНДАХ ИХ СУРГУУЛИАС ХОЁР ДАХЬ ЭЭЛЖИЙН ОЮУТНУУД ХАМРАГДЛАА

Мандах Их Сургууль нь оюутнууддаа Япон Улсад 1 жилийн хугацаатай, цалинтай дадлагажигч оюутны хөтөлбөрт хамрагдах боломж олгодог билээ.

Энэхүү дадлагажигч хөтөлбөрт 2024–2025 оны хичээлийн жилд Мандах Их Сургуулийн логистикийн хөтөлбөрийн 3-р түвшний оюутнууд болох М.Хонголзул, Б.Нямсүрэн нар амжилттай хамрагдан, 2026 оны 4 дүгээр сарын 13 - ны өдөр эх орондоо ирсэн бол дараагийн ээлжээр логистикийн хөтөлбөрийн 2-р түвшний оюутнууд болох Г.Тэлмэн, Э.Мөнхбаатар, Б.Уянга нар тус хөтөлбөрт хамрагдан 2026 оны 5-р сарын 24-ний өдөр Япон улсыг зорьлоо.  

Энэхүү ажлын байранд суурилсан хөтөлбөрт хамрагдсанаар оюутнуудад дараах боломж, давуу талууд олгогддог.  Үүнд:  

  1. Суралцах хугацаандаа танхимаар олж авсан онолын мэдлэгээ бататгах, ажлын байрны мэргэжлийн дадлага туршлага хуримтлуулах, байгууллагын соёлтой танилцан хувь хүний болон мэргэжлийн ур чадвар эзэмшинэ;
  2. Мэргэжлийн хичээлээс гадна Япон хэлний чадвар эзэмшинэ;
  3. Бие даан ажиллах, амьдрах чадвар эзэмшинэ;
  4. Тодорхой хэмжээний санхүүгийн хуримтлал бий болгох боломжтой;
  5. Харилцаа хандлага, бүтээлч сэтгэлгээ, цагийн менежмент, санхүүгийн тооцоолол зэрэг олон ур чадварыг хөгжүүлнэ.

 

Хөтөлбөрт хамрагдсан өмнөх оюутнуудын туршлагаас харахад уг хөтөлбөр нь хувь хүний хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, логистикийн чиглэлээр онол, практикийн арвин мэдлэг, туршлага хуримтлуулахад чухал ач холбогдолтой болохыг онцолдог.

Хөтөлбөрт хамрагдахаар алсыг зорьсон оюутнууддаа ажил, сургалтын өндөр амжилтыг хүсье.