МАНДАХ ИХ СУРГУУЛЬ ОЛОН УЛСЫН PEARSON BTEC ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЛБАН ЁСНЫ ТӨВИЙН ГЭРЧИЛГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА

A- A A+
МАНДАХ ИХ СУРГУУЛЬ ОЛОН УЛСЫН PEARSON BTEC ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЛБАН ЁСНЫ ТӨВИЙН ГЭРЧИЛГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА

Мандах их сургууль нь Их Британи улсын Pearson BTEC (Business and Technology Education Council)  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн боловсролын хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлэх зөвшөөрлийн гэрчилгээгээ 2025 оны 10-р сарын 15-ны өдөр хүлээн авлаа. 

Мандах их сургууль нь бакалаврын 2 мэргэжлийн чиглэлээр тус хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүнд:

1.      Бизнесийн удирдлага (нягтлан бодох бүртгэл, санхүү, маркетинг)

2.      Механик инженерчлэл

BTEC нь дэлхийн 70 гаруй орны их, дээд сургууль болон коллежид бизнесийн удирдлага, санхүүгийн менежмент, нягтлан бодох бүртгэл, аялал жуулчлал, мэдээлэл технологи, инженерчлэл зэрэг 30 гаруй чиглэлээр хэрэгждэг олон улсын хөтөлбөр бөгөөд оюутныг олон улсын стандарт үнэлгээний системээр үнэлж, гэрчилгээ болон диплом олгодог. 

Тус хөтөлбөрийн онцлог, давуу талууд:

·         100% практикт суурилсан сургалттай, бодит ажлын орчинд тулгуурласан ур чадвар олгоно.

·         Төгсөгчид олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сертификаттай төгсөнө.

·         Төгсөгчдийн ажилд орох боломж, карьерын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

·         Тус хөтөлбөр нь Англи хэл дээр явагдах ба бакалаврын үндсэн сургалттайгаа хослуулж суралцсанаар, оюутнуудад ХОС дипломтой төгсөх боломжийг Мандах их сургууль олгохоор болж байна. 

·         BTEC хөтөлбөр нь ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, практик ур чадварт суурилсан учраас уг хөтөлбөрийн төгсөгчид мэргэжлээрээ дэлхийн хаана ч ажилд орох боломжтой байдаг.

·         Гадаадын их дээд сургуулиудад кредит шилжүүлэн дүйцүүлэх замаар түвшин ахиулах сургалтад хамрагдах боломжтой.

·         АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсуудын 260 гаруй их, дээд сургуулиудын элсэлтийн шалгуурт уг диплом хүлээн зөвшөөрөгддөг байна.