ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ИЛТГЭЛ ШАЛГАРЛАА

A- A A+
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ИЛТГЭЛ ШАЛГАРЛАА

1967 оноос хойш 58 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж байгаа маркетингийн салбарын хамгийн нэр хүндтэй ОУЭШ-ны хурал болох Society for Marketing Advances (SMA) 2025 Annual Conference нь 2025 оны 11 дүгээр сарын 5-8-ны өдрүүдэд АНУ-ын Лас Вегас хотод 4 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хуралд нийт 337 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс Мандах их сургуулийн С.Цолмон (Ph.D, профессор), Л. Гүнжаргал (Ph.D, ахлах багш) багш нарын хамтарсан “EEG ба нүдний хөдөлгөөний өгөгдлийн боловсруулалт болон даалгаврын төвөгшлийн нөлөө: ARIMA ба Ensemble загваруудын харьцуулсан шинжилгээ” сэдэвт илтгэлээ хэлэлцүүлж Мэдрэхүйн маркетинг (Sensory Marketing)-ийн салбар хуралдааны “Best Paper Award” шагнал хүртсэн байна.

Сургууль болон улсынхаа нэр хүндийг олон улсын түвшинд амжилттай таниулсан Эдийн засаг, бизнесийн тэнхимийн багш нарынхаа цаашдын судалгаа, эрдэм шинжилгээний ажилд нь улам өндөр амжилт хүсье.