МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЯПОН УЛСАД АЙЛЧИЛЛАА

A- A A+
МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД  ЯПОН УЛСАД АЙЛЧИЛЛАА

Япон улсын Осака болон Сендай хотуудад байрлах Мандах их сургуулийн түнш байгууллагуудтай хийсэн 2025 оны 10 сарын 26-аас 31-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Уг айлчлалд Мандах их сургуулийг төлөөлж сургалт эрхэлсэн проректор Ч.Төрбадрах, сургалтын албаны дарга С.Энхзаяа нар оролцлоо.

Эхний айлчлал Сендай хотод байрлах Токоху их сургуулийн эдийн засаг, менежментийн сургуульд болов. Уулзалтанд тус сургуулийн  дэд захирал, профессор Широ Хиоки,  туслах профессор Юу Бай, дэд профессор Нюн Чи Ниа бүхий төлөөлөл   байцлаа. Уулзалтаар талууд дараах асуудлуудаар тохиролцов. Үүнд:

  • Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутнуудын тоог нэмэгдүүлэх
  • Оюутан солилцооны хөтөлбөрт тавигдах хэлний шаардлагыг багасгах
  • Бизнесийн удирдлага /MBA/ магистрын 1+1 хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • Багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх

Дараагийн уулзалт Осакагаас 40 км зайтай Кове хотод байршилтэй Inline Co,. Ltd компанийн байранд зочлов. Тус компанид Мандах их сургуулийн нийлүүлэлтийн сүлжээ, логистикийн менежмент хөтөлбөрийн оюутнууд /Нямсүрэн, Хонгорзул/ дадлагажих хөтөлбөрт хамрагдан гэрээний дагуу ажиллаж байна. Тус айлчлалаар оюутнуудтай уулзаж, ажлын байрны орчин болон амьдран суугаа дотуур байртай нь танилцсан. Уулзалтын үеэр талууд санал солилцон, дараах асуудлуудаар тохиролцов. Үүнд:

  • Логистикийн хөтөлбөрийн оюутнуудыг дадлагыг үргэлжлүүлэх
  • Механик инженер болон аялал жуулчлалын маркетинг чиглэлийн оюутнуудыг  жилийн хугацаатай дадлага хийлгэх

Уг үйл ажиллагаанд Мандах их сургуулийн төлөөлөгчдөөс гадна  Inline Co,. Ltd  компанийн дэд захирал Тамүро Цүтому, менежер Мацүмото Хироши, олон улсын логистикийн зөвлөх Б.Батсахайн нар оролцлоо.  

Япон улс дах уулзалт ярилцлагууд ажил хэрэгч болж хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд талууд санал нэгдсэн байна.