Мандах Их Сургуулийн нээлт 2018 он
Энэхүү хичээлийн жил нь тус сургуулийн 27 дах хичээлийн жил бөгөөд онцлог нь хотын А зэрэглэлийн бүсэд буюу БГД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт барьсан шинэ байрандаа төвхнөж, хичээл сургалтаа эхлүүлж байгаад, оюутан багш, ажиллагчид сэтгэл өндөр байна.
Энэ удаагийн магадлан итгэмжлэл нь III дахь удаагийн магадлан итгэмжлэгдэх сургуулиудын анхных болж байгаа нь онцлог юм. Шинжээчид байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагын биелэлтийг шалгаж тус сургуулийн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт болон хамт олны ололт амжилтыг үлгэр жишээ болохуйц байгааг тэмдэглээд олон сайн туршлага байгааг онцоллоо.
НББ-ийн үндэс хичээлийн олимпиад боллоо.
нэ удаа 170 гаруй шилдэг оюутнуудаас салбар бүрийн шилдэг нийт 13 оюутан шалгаруулсны нэг нь Мандах Бүртгэл Их Сургуулийн НББ-Татвар 3-р дамжааны оюутан, Оюутны зөвлөлийн дэд дарга Э.Лувсангомбо “Нийгмийн салбарын шилдэг” оюутнаар шалгарч Монголын Залуучуудын Холбооны "Тэргүүний оюутан" цол тэмдэгээр шагнууллаа.
Оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, нийгмийн олон талт асуудлыг судалж, танин мэдэх, өөрийн болон бусдын үзэл бодлыг хүндэтгэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөгжил дэвшилд бусдыгаа манлайлан түүчээлэхэд нь түлхэц болох зорилгоор парламентийн мэтгэлцээний тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Тус тэмцээнийг Мандах бүртгэл их сургуулийн оюутны зөвлөлтэй хамтран 1-4 курсын оюутнуудын дунд зохион байгууллаа.
“ММНБИ” болон “Мэргэшсэн нягтлан бодогч” сонины редакцаас санхүү, бүртгэлийн мэргэжлийн оюутнуудын дунд зохион байгуулсан мэргжлийн “Орчуулгын уралдаан”-ы II шатанд 5-н сургуулийн 18 оюутан оролцсоноос Мандах Бүртгэл Их Сургуулийн НББ-Англи хэл 5-р курсын оюутан М.Болорчимэг II байр, болон амжилттай оролцсон Ц.Дуламсүрэн/НББ-Англи хэл V/, М.Мөнгөншагай/НББ-Англи хэл IV/, А.Энхтөр, Э.Тэмүүлэн/НББ-Татвар II/, А.Мичидмаа/НББ-Аудит IV/ нартаа баяр хүргэе.
МИДСК-аас 2017-2018 оны хичээлийн жилд аймаг орон нутагт элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах нийт 22 салбар комисс ажилласан бөгөөд эдгээр салбар комиссын ажлыг 6 үзүүлэлтээр дүгнэж эхний 3 байрт шалгарсан салбар комисст “МИШЭЭЛ ЭКСПО ХХК”-ийн нэрэмжит батламж олгов.
1-р курсын оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Оюутны урлагийн наадам” 2017 оны 10 сарын 14-ны өдөр Улаанбаатар чуулгын Урлаг танхимд амжилттай болж өндөрлөлөө.
Дэлхийн багш нарын 23 дах, Монголын багш нарын 51 дэх өдөр болон тус сургууль Их сургууль болсон анхны багш нарын баярын арга хэмжээг 2017 оны 10 сарын 05-ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
“Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв /НӨҮГ/ хамтран Улаанбаатар хотод явуулж буй ЖДҮ-үүдэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, түүнийг оновчтойгоор шийдэх гарцуудыг нээн илрүүоэх болон судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг үнэлэх зорилгоор “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга замууд” сэдэвт ОЭШХуралыг Монголын их дээд сургуулиудын дунд зохион байгууллаа.
Монгол-Хятадын 2 дахь удаагийн экспо ӨМӨЗО-ны Хөх хотод 2017 оны 09 сарын 26-29 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус экспогийн хүрээнд Торгоны зам дагуух орнуудын боловсролын салбарын хамтын ажиллагаа, хөгжлийн асуудлаарх гадаад, дотоодын их, дээд сургуулийн захирлуудын форумд Мандах Бүртгэл Их Сургуулийн Санхүү, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал С.Энхтүвшин, Сургалтын хөтөлбөр эрхэлсэн дэд захирал Доктор, дэд профессор Ч.Төрбадрах нар оролцоод ирлээ. Энэхүү форумд Монголын талаас БСШУСЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, Яамны газрын дарга болон мэргэжилтнүүд, төрийн болон хувийн хэвшлийн 14 их, дээд сургуулийн захирлууд оролцлоо.
Манай сургууль эх орныхоо хөгжил, ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа Гацуурт компанийн хамт олонтой хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.
Мандах Бүртгэл Дээд сургуулийн үүсэн байгуулагдсны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Манай сургуулийн салбар, тэнхим, нэгж бүхэн 25-н жилийн ойгоо угтан 25 шинэлэг бүтээлч ажлуудыг төлөвлөн амжилттай хэрэгжүүлсээр байна.
Мандах Бүртгэл Их сургуулийн 26 дах удаагийн буюу 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт 2017 оны 09 сарын 04-ны өдөр ёслол төгөлдөр боллоо.