Мандах Их Сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний хурал 2020 оны 01 сарын 13-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь багш нар харилцан мэдлэг туршлага солилцох, хамтарсан судалгаа шинжилгээний ажлыг дэмжих таатай нөхцөл бүрдүүлж байгааг тэмдэглүүштэй. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал 5 –н судалгааны багаас шалгарсан 11 илтгэлийг тавиулж хэлэлцүүллээ.
Мандах ИС багш нарын эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн судалгааны баг, багш нарыг тодотговол:
I. Эдийн засаг,бизнесийн судалгааны баг
“Мөнгөний нийлүүлэлт ба эдийн засгийн өсөлтийн инфляцид үзүүлэх нөлөөлөл”
Л.Дансранбавуу /Багш/, С.Мөнхцэцэг /Ахлах багш/, Б.Нацагдорж /Доктор, профессор/
“Үүрэн холбооны зах зээлийн хэрэглэгчийн үнэнч байдлын түвшинг тодорхойлох нь”
Б.Сайнжаргал /Багш /, П.Насанжаргал /Багш /, М.Жанузах /Багш/, Г.Билгээ /Доктор, дэд профессор/
“Санхүүгийн эрсдлийн шинжилгээний арга зүйн зарим асуудал”/МЦХ ХК-ны жишээн дээр/
С.Цолмон /Доктор (PhD), дэд профессор/, Ж.Гантулга /Багш/, Г.Эрдэнэцогт /Багш/, Г.Уянга /Багш/
II. Бүртгэл, санхүүгийн судалгааны баг
НББОУС40“Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө” стандартын
нэвтрэлт, хэрэгжилтийн судалгаа
Х.Нямбаяр /Дэд профессор/, М.Энхсүрэн /Ахлах багш/, Г.Хандсүрэн /Багш/
“Багшийн ур чадварын үнэлэмж, анхаарах асуудал” Д.Цэвэлмаа /Ахлах багш/
“СТОУС15 худалдан авагчтай байгуулсан гэрээний орлого стандартын нэвтрэлт, хэрэгжилтийн
судалгаа” /Барилгын салбарт/ Б.Баатарцогт /Багш/
III. Хүмүүнлэг, боловсрол судлалын судалгааны баг
“Монгол хэлний үндэсний онцлог үгийг хэрэглээ талаас судлах нь”
/”Нохой хорио” үгийн жишээн дээр/ И.Должинсүрэн /Багш/
“Оюутны англи хэлээр сонсож ойлгох хүчин зүйлсийн судалгаа” Т.Оюунтогтох /Багш/
“Z үеийнхэний онцлогийг сургалтанд харгалзан үзэх нь” З.Тэлмүүн /Багш/
IV. Суурь шинжлэх ухаан , инженерчлэлийн судалгааны баг
“Монголчуудын ургийн овгийн хэрэглээний байдал” О.Баттуяа /Доктор /
V. Мэдээллийн технологийн судалгааны баг
“Django framework” П.Зоригтбаатар /Багш/
Хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн нийт багш нартаа талархал илэрхийлж, эрдэм судлалын ажилд өндөр амжилт гаргахыг хүсье!