Салбарын хөгжлийн чиг хандлага, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн оновчтой нийлүүлэлтийн сүлжээ, логистикийн онолын болон судалгаа шинжилгээний орчин үеийн арга зүйн мэдлэг, чадвар, хандлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц мэргэжилтэн, судлаачийг бэлтгэхэд оршино.
ЗОРИЛТ 01. Нийлүүлэлтийн сүлжээ, логистикийн хөгжлийн чиг хандлага, үндэсний болон олон улсын стандарт шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөрөөр чанартай сургалт явуулна.
ЗОРИЛТ 02. Мэргэжлийн болон судлаачийн ёс зүйтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай судлаачийг бэлтгэнэ.
ЗОРИЛТ 03. Орчин үеийн бизнесийн салбарын удирдлагын шийдвэр гаргагахад шаардлагатай логистик систем, нийлүүлэлтийн хэлхээ, логистикийн төсөл зохиомж, логистик дэр эдийн засаг, математикийн арга загварчлал хийх зэрэг мэргэжлийн ахисан түвшний мэдлэг, чадвартай судлаач, мэргэжилтэн бэлтгэнэ.
ЗОРИЛТ 04. Суралцагчдад ахисан түвшний судалгаа, шинжилгээний ажлыг хийх, орчин үеийн судалгааны арга зүйг эзэмшүүлнэ.
Үйлдвэрлэлийн эхний шатнаас эцсийн хэрэглэгч хүртэлх материал, санхүү, хүний нөөц болон мэдээллийн урсгалыг төлөвлөх, зохион байгуулах, оновчлох, хянах чадвартай, хүрээлэн байгаа орчин, үйлдвэрлэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлтийн процессыг удирдах, харилцааны өндөр ур чадвартай, гадаад хэлний мэдлэгтэй судлаач мэргэжилтэн бэлтгэх.
✅ Хүмүүнлэг, нийгэм, эдийн засаг, бизнесийн онолын суурь мэдлэг, чадвар ✅ Орчин үеийн мэдээллийн систем, технологийн мэдлэг, чадвар ✅ Харилцаа болон хэлний мэдлэг ✅ Судалгаа шинжилгээ хийх мэдлэг чадвар ✅ Логистикийн салбарын орчин үеийн мэдлэг чадвар ✅ Мэргэжлийн ёс зүйн хандлага ✅ Бүтээлч сэтгэлгээ эргэцүүлэн бодох шүүмжит сэтгэлгээтэй холбогдох чадвар ✅ Хувь хүний төлөвшил, бие даан ажиллах өөрийгөө хөгжүүлэх, манлайлах чадвар, хандлага
Гүнзгийрүүлэн суралцах чиглэл: ✅ Багц-1 Тээврийн логистик ✅ Багц-2 Худалдааны логистик
Хавсарга мэргэжил: ✅ Бизнесийн удирдлага ✅ Маркетинг ✅ Нягтлан бодох бүртгэл ✅ Санхүү менежмент
Давуу тал:
Онцлог:
✅ Швейцарын Эдийн засаг, технологийн их сургуультай хос хөтөлбөрт хамрагдана. ✅ БНСУ-ын Чонжү их сургуультай хэрэгжүүлдэг 2+2 хөтөлбөрт суралцах боломжтой ✅ Санмён их сургуультай хэрэгжүүлдэг 2+2 хөтөлбөрт суралцах боломжтой
✅ Японы Токоху их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдана. ✅ Казакстан улсын Казак-Бритиш их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдана.