Бизнесийн удирдлагын хөтөлбөрөөр олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий онолын мэдлэг, судалгааны арга барил эзэмшсэн, бие даасан бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны өндөр ур чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй, судалгааны арга зүй эзэмшсэн бизнесийн удирдлагын мэргэжилтэн бэлтгэх.
✅ Хүмүүнлэг, нийгэм, эдийн засаг, бизнесийн онолын суурь мэдлэг, чадвар ✅ Орчин үеийн мэдээллийн систем, технологийн мэдлэг, чадвар ✅ Харилцаа болон хэлний мэдлэг ✅ Судалгаа шинжилгээ хийх мэдлэг чадвар ✅ Бизнесийн салбарын орчин үеийн мэдлэг чадвар ✅ Мэргэжлийн ёс зүйн хандлага ✅ Бүтээлч сэтгэлгээ эргэцүүлэн бодох шүүмжит сэтгэлгээтэй холбогдох чадвар ✅ Хувь хүний төлөвшил, бие даан ажиллах өөрийгөө хөгжүүлэх, манлайлах чадвар, хандлага
Гүнзгийрүүлэн суралцах чиглэл: ✅ Багц-1 Төслийн удирдлага ✅ Багц-2 Хүний нөөцийн менежмент
Хавсарга мэргэжил: ✅ Нягтлан бодох бүртгэл ✅ Маркетинг ✅ Логистик ✅ Санхүү менежмент
Давуу тал:
Онцлог:
✅ Швейцарын Эдийн засаг, технологийн их сургуультай хос хөтөлбөрт хамрагдана. ✅ БНСУ-ын Чонжү их сургуультай хэрэгжүүлдэг 2+2 хөтөлбөрт суралцах боломжтой. ✅ Санмён их сургуультай хэрэгжүүлдэг 2+2 хөтөлбөрт суралцах боломжтой. ✅ Их Британи улсын Greenwich University мэргэжлийн англи хэлний гэрчилгээтэй төгсөнө.