Моннис групп нь 2007 оноос хойш эхлэн тасралтгүй сурах эрмэлзэл дүүрэн оюутан залууст зориулж “Ирээдүйн манлайлагч” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж иржээ.
Мандах Их Сургуулийг Дэлхийн Бизнесийн Нэгдсэн Холбооноос Шилдэг байгууллагаар өргөмжлөв
Мандах Их Сургууль Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран ажиллахаар санал нэгдэж, санамж бичигт Мандах Их Сургуулийн Захирал Г.Нанжид, Хөгжлийн Шийдэл ТББ-ын Төслийн Менежер Б.Хишигсүрэн нар гарын үсэг зурлаа.
Монгол Улсад орчин үеийн хүн амын тооллого явуулсны 100 жилийн ойн хүрээнд Үндэсний Статистикийн Хорооноос судлаачид, их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулсан “ХХ зууны Монгол Улсын хүн амын дүр төрх болон нийгэм эдийн засгийн түүхэн онцлог үйл явдал ба хүн амын асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд, Удирдлагын академийн багш доктор Г.Жаргал, Мандах Их Сургуулийн багш, Доктор (Ph.D) Н.Сэлэнгэ нарын бэлтгэсэн "Монгол Улсын 100 жилийн хүн амын төлөв байдал, хандлага" сэдэвт хамтын судалгаа судлаачдын ангилалд тэргүүн байр эзэлсэн байна.
Мандах Их Сургуулийн үүсгэн байгуулагч Б. Сандагсүрэнгийн нэрэмжит сургуулийн аварга шалгаруулах уламжлалт спорт тэмцээн 2018 оны 10 сарын 30-ны өдрөөс 11 сарын 07-ны өдөр хүртэл амжилттай болж өндөрлөлөө.
Мандах Их Сургуулийн үүсгэн байгуулагч Б.Сандагсүрэнгийн ангийн хамт олноос сургуулийн захиргаанд хүндэтгэл үзүүллээ
Үүсгэн байгуулагчийн нэрэмжит спорт наадмын нээлт боллоо
“Монголын татварын албаны ажилтан, албан хаагчийн сургалт хөгжлийн хөтөлбөр”-ийн” “Татварын албаны хэмжээнд манлайлал, заах арга зүйг хөгжүүлэх” хоёрдугаар зорилтын хүрээнд ТЕГ-ын Сургалтын төв, дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын /ахлах/ байцаагч, багш нар нягтлан бодох бүртгэлийн ОУ-д магадлан итгэмжлэгдсэн Мандах Их Сургуулийн удирдлага, НББ-ийн татварын багийн багш нартай уулзалт, хэлэлцүүлэг хийлээ. Уулзалтад ТЕГ-ын Сургалтын төвийн багш ТУАБ В.Нарантуяа, Б.Төгсөө, дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын /ахлах/ байцаагч, багш нар, Мандах Их сургуулийн захирал, профессор Г.Нанжид, Сургалт эрхэлсэн дэд захирал Ч.Төрбадрах, НББ-ийн тэнхимийн эрхлэгч Х.Нямбаяр болон татварын багийн багш нарын төлөөлөл оролцсон юм.
Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхимээс 1-р курсын оюутнуудын дунд математикийн мэдлэг, сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх, математикт бүтээлчээр суралцах хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр математикийн олимпиадыг уламжлал болгон зохион байгуулдаг.
Дэлхийн багш нарын 24, Монголын багш нарын 52 дахь өдрийг тохиолдуулан Мандах Их Сургуулийн уламжлалт хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
2018 оны 09 сарын 06-ны билэгт сайн өдөр Мандах Их сургуулийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмэгдлээ.
Mandakh university Ceremony New Building
Мандах Их Сургуулийн нээлт 2018 он
Энэхүү хичээлийн жил нь тус сургуулийн 27 дах хичээлийн жил бөгөөд онцлог нь хотын А зэрэглэлийн бүсэд буюу БГД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт барьсан шинэ байрандаа төвхнөж, хичээл сургалтаа эхлүүлж байгаад, оюутан багш, ажиллагчид сэтгэл өндөр байна.
Энэ удаагийн магадлан итгэмжлэл нь III дахь удаагийн магадлан итгэмжлэгдэх сургуулиудын анхных болж байгаа нь онцлог юм. Шинжээчид байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагын биелэлтийг шалгаж тус сургуулийн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт болон хамт олны ололт амжилтыг үлгэр жишээ болохуйц байгааг тэмдэглээд олон сайн туршлага байгааг онцоллоо.