Багш, оюутнуудын анхааралд

A- A A+
Багш, оюутнуудын анхааралд

Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сар 11-ний өдрийн 12-р тогтоол, БШУЯ-ны сайдын А/146 тоот тушаалыг үндэслэн их, дээд сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 11-ээс 14-ний өдрүүдэд түр зогсоосон хугацаанд дараах удирдамжийг баримтлан ажиллахыг анхаарна уу.

  1. Хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон хугацаанд бүх түвшний сургалтыг тасалдуулалгүй LIVE хэлбэрээр лекц, семинарын хичээлийг хуваарийн дагуу зохион байгуулна.
  2. Багш нар сургуулийн цахим сургалтын систем /MOODLE/-д хичээлийн хураангуй болон дэлгэрэнгүй материал, семинар, гэрийн даалгаврын удирдамж, нэмэлт унших материалыг оруулна.
  3. Оюутнууд цахим хичээлд хуваарийн дагуу бүрэн хамрагдана.
  4. Оюутны цахим сургалтыг багш, сургалтын алба хяналт тавьж, ирцийн мэдээллийг гарган ажиллана.
  5. Сургуулийн номын сан, зоогийн газар, биеийн тамирын заал ажиллахгүй тул сургууль дээр ирэхгүй байна.
  6. Багш, ажилтнууд ажлын цагаар гар утсаа нээлттэй байлгаж сургуулийн зүгээс өгөх удирдамжийг авч ажиллана.
  7. Дотуур байрны оюутнууд шаардлагагүй тохиолдолд байрнаас гарахгүй халдвар халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин, цахим хичээлдээ хамрагдана.

Холбоо барих:

  • Бакалаврын өдрийн хөтөлбөр: 99048222, 99835751, 99178292
  • Бакалаврын эчнээ болон магистрын хөтөлбөр: 99178292, 89136709
  • Цахим сургалтын систем: 90940422

Сургуулийн захиргаа, Сургалтын алба