2020 оны 10-р сарын 19, 20-ны өдөр Малчдын байгууллагын хоорондын бизнес хөгжлийн сургалтын үеэр Мандах Их Сургууль, Тогтвортой ноос ноолуурын эвсэлтэй хоорондын хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Энэхүү хоёр байгууллагын хамтын ажиллагаа нь ноос ноолуур бэлтгэн нийлүүлэгч малчдын байгууллага /хоршоод/-ын засаглалыг бэхжүүлж, чадавхийг дээшлүүлэхэд, чиглэгдсэн дараах ажлуудыг тусгалаа.
Хоршоодын түүхий эд худалдаа, бэлтгэлд чанарын тогтолцоог нэвтрүүлэх, хоршоодын удирдлага, гишүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх болон хоршоодын бүртгэл тооцоог сайжруулахад чиглэгдсэн сургалт зохион байгуулах, сургалтанд хамрагдсан оролцогчдын мэдлэг чадварыг үнэлэн, батламж олгох, хамтарсан хурал семинар зохион байгуулан, туршлагаа хуваалцах, судалгаа, шинжилгээний ажил хамтран явуулах, бэлтгэн нийлүүлэгч малчдад зориулсан сургалт семинар, уулзалт болон хоршоодын онцлогт тохирсон бусад олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжүүлэх юм.
Сургуулийн захиргаа