ГАДААД ХЭЛНИЙ ОРЧУУЛГА ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДАДЛАГАА АМЖИЛТТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

A- A A+
ГАДААД ХЭЛНИЙ ОРЧУУЛГА ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДАДЛАГАА АМЖИЛТТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Гадаад хэлний орчуулга хөтөлбөрийн “Аялал жуулчлал” хавсарга мэргэжлийн оюутнууд Соёлын өвийн аялал жуулчлал болон Байгалийн нөөцийн аялал жуулчлалын чиглэлээр танин мэдэхүй, судалгаа, практик хосолсон мэргэжлийн дадлагыг амжилттай зохион байгууллаа.

Тус дадлагын хүрээнд оюутнууд Монгол орны түүх, соёлын өв дурсгал, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцаж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, хөтөч тайлбарлагчийн ур чадвар, орчуулгын хэрэглээ болон аяллын зохион байгуулалтын талаар бодит орчинд туршлага хуримтлуулсан юм.

Мөн аялал жуулчлалын салбар дахь гадаад хэлний мэдлэгийн ач холбогдлыг практикт хэрэгжүүлж, багаар ажиллах чадвар, харилцаа хандлага, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлсэн үр дүнтэй дадлага боллоо.

“Танин мэдэхүйгээ тэлж, туршлагаараа мэргэжлээ бүтээе”