Мандах Их Сургууль нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинхан Их Сургуультай хамтын ажиллагааны хүрээнд насан туршийн боловсрол олгох “Мэргэшсэн менежерийн олон улсын сертификат”-тай зэргийн бус сургалтыг 2026 оны 5 дугаар сарын 13–18-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтыг Монгол болон Солонгос улсын профессоруудаар ахлуулсан 20 багц цагийн академик агуулгыг өгсөн бөгөөд БНСУ дах хичээл нь “Growth Strategy and Digital Management Innovation of Korean Companies” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Уг сургалтад нийт 11 оролцогч хамрагдан БНСУ-ын байгууллагуудын менежментийн хөгжил, дижитал шилжилт, компанийн өсөлтийн стратегийн чиглэлээр мэдлэг, туршлага судлав.
Сургалтын хүрээнд оролцогчид үйлдвэр, байгууллагуудтай танилцах бизнес аялалд хамрагдан KumKang Printing Co., Ltd. болон Asia Publication Culture and Information Centre-ийн үйл ажиллагаатай танилцаж, хэвлэлийн үйлдвэрлэл, мэдээллийн соёлын менежмент, байгууллагын үйл ажиллагааны туршлагаас суралцлаа.
Энэхүү сургалт нь оролцогчдын мэргэжлийн мэдлэг, удирдлагын ур чадвар, олон улсын хамтын ажиллагааны туршлагыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой сургалт болж өндөрлөв.
Ахисан түвшний сургууль