ХҮМҮҮНЛЭГ, БОЛОВСРОЛ СУДЛАЛ СУДАЛГААНЫ БАГИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ IX БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
ХҮМҮҮНЛЭГ, БОЛОВСРОЛ СУДЛАЛ СУДАЛГААНЫ БАГИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ IX БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мандах их сургуулийн Гадаад хэлний тэнхимийн Хүмүүнлэг Боловсрол Судлалын судалгааны багийн Оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2026.03.13-ний өдөр зохион байгуулагдаж бакалаварын өдрийн хөтөлбөрийн 2-3-р түвшиний нийт 27 оюутан багийн болон ганцаарчилсан хэлбэрээр амжилттай оролцож 12 илтгэл хэлэлцүүллээ. Тус хуралд салбар болон бүрэлдэхүүн сургуулийн давхардсан тоогоор 16 багш оюутнуудаа удирдаж эрдэм шинжилгээ, судалгааны ажлын практик чадвар эзэмших, мэдээлэлтэй ажиллах, бүтээлч сэтгэлгээ, онол-практикийн мэдлэг, бие даан шийдвэр гаргах чадвараа хөгжүүлэхэд хамтран ажиллалаа. 

Эрдэм шинжилгээний хуралд шагналт байр эзэлсэн оюутнууд болон сэдвийн нэрс: 

  • Тэргүүн байр: П.Ундрам, Б.Оюунлхагва, Б.Алтанзул (НББ-2) - Сурагчдын тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг ба хандлага, зан төлөвийн хамаарал 
  • Дэд байр: Б.Цэцэгхорол, Г.Гантуяа (БУ-3)- Оюутны санхүүгийн зохион байгуулалт ба амьдралын чанарын харилцан хамаарал 
  • Гутгаар байр: Ө.Номин, Б.Мөнгөнзул, Х.Номин (НББ-2)- Хэл сэлгэх үзэгдлийн талаарх оюутнуудын хандлага, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа 
  • Тусгай байр: О.Ариунлхам, О.Отгонжаргал, Ж.Чимэдхорол (БУ-2)- Монголын дуу, кино хөгжмийн контент дахь ёс суртахууны маргаантай элементүүдийн өсвөр насныхны үнэт зүйл, зан төлөв, нийгмийн хандлагад үзүүлэх нөлөө 
  • Тусгай байр: Э.Солонго (ДУА, НББ-2)- Монгол улсад бэлэн мөнгөний хэрэглээ буурах хандлага ба дижитал төлбөрийн нөлөөллийн статистик шинжилгээ 

Эрдэм шинжилгээний хуралд шагналт байр эзэлсэн оюутнуудад баяр хүргэе!