“АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ” МАГИСТР БОЛОН ЭЧНЭЭ ХӨТӨЛБӨРИЙН СУРАЛЦАГЧДЫН ДУНДАХ СПОРТЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
“АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ” МАГИСТР БОЛОН ЭЧНЭЭ ХӨТӨЛБӨРИЙН СУРАЛЦАГЧДЫН ДУНДАХ СПОРТЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Ахисан түвшний сургууль, Нягтлан бодох бүртгэлийн сургуулийн нэрэмжит” магистр болон эчнээ хөтөлбөрийн суралцагчдын дундах спортын 4 төрөлт тэмцээн  2026 оны 03-р сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд сагсан бөмбөг, гар бөмбөг, теннис, дартс гэсэн 4 төрлөөр нийт 9 багийн 144  тамирчид, 48 багц медаль шинжин явах цомын төлөө, хурд хүч авхаалж самбааг сорин өрсөлдлөө. Тэмцээнийг нээж Мандах их сургуулийн Ахисан түвшний сургуулийн захирал доктор, дэд профессор О.Бурмаа нээж үг хэллээ.

Нээлтийн арга хэмжээнд Ахисан түвшний сургуулийн тугийг Инженер, эдийн засаг Магистрын хөтөлбөрийн оюутан О.Болд-Эрдэнэ мөн Нягтлан бодох бүртгэлийн сургуулийн тугийг НББ-ийн эчнээ 1-2  хөтөлбөрийн оюутан Б.Шинэбаяр нар мандууллаа.

Сагсан бөмбөгийн төрөлд

  1. “Магистр” Бизнесийн удирдлага-1 

  2. “Магистр” Нягтлан бодох бүртгэл, Санхүү банк-1

  3. “Магистр”  Бизнесийн удирдлага, Санхүү банк онлайн анги-2 “

Дартсын төрөлд

  1. “Магистр” Нягтлан бодох бүртгэл, Санхүү банк-1

  2. "Нягтлан бодох бүртгэл эчнээ 1-3

  3. “Магистр”  Бизнесийн удирдлага, Санхүү банк онлайн анги-2 “

Гар бөмбөгийн төрөлд

  1. “Магистр”  Бизнесийн удирдлага, Санхүү банк онлайн анги-2 “

  2. Нягтлан бодох бүртгэл эчнээ 1-2

  3. “Магистр” Бизнесийн удирдлага-1 

Теннис төрөлд

  1. “Магистр”  Бизнесийн удирдлага онлайн -2 “ хөтөлбөрийн  оюутан Л.Гантуяа

  2. “Магистр”  Нягтлан бодох бүртгэл-1 “ хөтөлбөрийн оюутан С.Энхцэцэг

  3. "Нягтлан бодох бүртгэл эчнээ 1-1 хөтөлбөрийн оюутан Б.Оюу-Эрдэнэ

Сагсан бөмбөгийн төрөлд шилдэг тоглогчоор:  Бизнесийн удирдлага магистрын хөтөлбөрийн оюутан Э.Энхжин

Гар бөмбөгийн төрөлд шилдэг тоглогчоор: Бизнесийн удирдлага онлайн анги-2 магистрын хөтөлбөрийн оюутан Б.Дөлгөөн

Магистр болон эчнээ хөтөлбөрийн суралцагчдын тэмцээний нийлбэр дүнгээр “Магистр”  Бизнесийн удирдлага, Санхүү банк онлайн анги-2 “ хөтөлбөрийн хамт олон

Тэргүүн байр эзэлж “Шилжин явах цомын эзэн”-ээр тодорлоо.

ТЭМЦЭЭНДЭЭ ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН НИЙТ БАГ ТАМИРЧДАДАА СУРЛАГА ХӨДӨЛМӨРИЙН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ