2026.01.28
СШУИТ-ээс тус сургуулийн багш ажилтнууд, оюутнуудын эх орныхоо түүхийг таньж мэдэх, судлах сонирхлыг идэвхжүүлэх зорилгоор үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг угтан “1911.12.29” сэдвээр 12 сарын 22-29-ний хооронд түүхийн долоо хоног нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Тус ажлын хүрээнд оюутнуудын дунд эссэ бичлэг, зурагт хуудас, видео бичлэгийн төрлөөр уралдаан зарлаж байр эзлүүллээ.
“Эссэ бичлэг”-ийн уралдаанд 1-4-р түвшний 21 оюутан эссэ ирүүлснээс дараах оюутнуудын бүтээл шалгарсан байна. Үүнд:
“Зурагт хуудас” бэлтгэх уралдаанд 35 зурагт хуудас ирүүлснээс дараах оюутнуудын бүтээл байр эзэлжээ. Үүнд:
“1911.12.29” сэдвээр Evenlabs, Chimege болон ListenMe болон GeminiAi, ChatGpt, LumaLabs, OpenArts, Flow, KlingaAi болон CapCut гэх мэт 6 төрлийн Ai ашиглан “Видео контент” бүтээж ирүүлсэн нэгдүгээр түвшиний оюутан А.Номинг өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулав.
Мөн “Түүхийн 7 хоног”-ийн хүрээнд үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн өдрийг сурталчилсан мэдээллийг түгээснээс гадна СШУИТ-ийн багш дэд профессор, доктор О.Баттуяа нийт багш нарт “1911 оны 12 сарын 29 - түүхэн чухал өдөр болох нь” сэдвээр лекц уншив. “1911 оны 12 сарын 29” түүхэн өдөрт холбогдох мэдээллийг түгээх ажлыг багш О.Баттуяа, П.Гантуяа, Ц.Нямаа нар хариуцаж үндэсний эрх чөлөөгөө сэргээн мандуулсан түүхэн өдрийн тухай мэдээллийг ухаалаг дэлгэцээр дамжуулан сурталчилав.