Мандах Их Сургууль ажил олгогчдын хүний нөөцийг бүрдүүлэхэд туслах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюутнуудыг танилцах болон мэргэжлийн дадлага хийлгэхэд зуучлах, төгсөгчдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой уламжлалт “JOB FAIR-2025” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг 15 дахь жилдээ, 2025.11.05-нд зохион байгууллаа. Энэ удаагийн өдөрлөгт 38 аж ахуй нэгж байгууллага оролцлоо.
Үүнд : Санхүү банкны салбар- 8, Татвар, аудитын салбар-9, Мэдээлэл технологи -5, Барилга, үл хөдлөх-3, Тээвэр логистик-3, Худалдаа үйлчилгээ 3, Бусад- 6
Мандах Их Сургуулийн сургалт эрхэлсэн проректор доктор, профессор Ч.Төрбадрах “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийн арга хэмжээг нээж үг хэллээ. Нээлтэнд Ахисан түвшний сургуулийн захирал доктор, дэд, профессор О.Бурмаа Нягтлан бодох бүртгэлийн сургуулийн захирал дэд, профессор Х.Нямбаяр нар оролцлоо.
Тус өдөрлөгт үйлдвэрлэлийн дадлага хийх, төгсөөд ажиллах зорилготой Мандах Их Сургуулийн 3, 4 дүгээр түвшний оюутнууд идэвхтэй оролцож нээлттэй ажлын байрны ажил горилогчийн анкетыг нийт 470 гаруй оюутан бөглөсөн байна.
Мөн ажил олгогчдын төлөөлөл болон Мандах Их Сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нарын хооронд уулзалт хэлэлцүүлэг болсон нь өнөөгийн нөхцөлд оюутан залуусын мэдлэг, ажиллах ур чадвар, хандлага болон ажлын байрны шаардлагыг хэрхэн хангаж ажиллах гэх мэт асуудлын талаар ярилцаж, тэдний саналыг сургалтын хөтөлбөрт тусган сайжруулах чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Уг өдөрлөгт MNB телевиз мэдээ бэлтгэн оролцлоо.
ӨДӨРЛӨГТ ОРОЛЦСОН БАЙГУУЛЛАГУУДДАА ЦААШДЫН АЖИЛД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.