Мандах их сургууль нь 2014 онд ACBSP байгууллагаар 10 жилийн хугацаатай амжилттай магадлан итгэмжлүүлсэн ба 2024 онд дараагийн 10 жилийн магадлан итгэмжлэлийн Өөрийн үнэлгээний тайланг бичиж, тус байгууллагад хүргүүлсэн билээ. 2024 оны 3-р сард ACBSP -ын шинжээчид манай сургууль дээр ажиллаж, холбогдох нотлох баримтуудтай танилцсан бөгөөд 2024 оны 4-р сарын 22-23-ний өдрүүдэд хуралдсан ACBSP-ын Комиссын Зөвлөлийн хурлаас Мандах их сургуулийн байгууллага болон хөтөлбөрүүд ACBSP-ын шалгуур шаардлагыг бүрэн хангасан байна гэж үзэж, дахин 10 жилээр магадлан итгэмжилсэн тухай шийдвэрийг гаргасан байна.
ACBSP байгууллагын журмын дагуу 2 жил тутам ахиц дэвшлийн тайланг ACBSP-д хүргүүлнэ.
Байгууллага болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн Өөрийн үнэлгээний тайлан бичиж, амжилттай хамгаалсан ажлын хэсгийн дарга болон гишүүд, дэмжиж ажилласан хамт олондоо баяр хүргэж, талархал дэвшүүлье.
Сургуулийн захиргаа