Мандах их сургуулийн Ахисан түвшний сургуулийн “Бизнесийн удирдлага” магистрын хөтөлбөрийг хөндлөнгөөс үнэлэхээр Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн шинжээчийн багийн бүрэлдэхүүн манай сургууль дээр 4 сарын 9, 10-ны өдрүүдэд ажиллаж байна.
Шинжээчийн багийн ахлагчаар БМИҮЗ-ийн шинжээч, доктор, профессор С.Эрдэнэтуул, гишүүдээр БМИҮЗ-ийн шинжээч, доктор, дэд профессор Л.Отгонжаргал, БМИҮЗ-ийн шинжээч, доктор, дэд профессор М.Халиун нар ажиллаж байна.