Мандах Их Сургуулийн оюутнууд өөрсдийн эрхийг хамгаалах байгууллага байгуулж, сургуулийн захиргаатай хамтран ажиллах боломжийг бий болгож ирсэн. Сургууль байгуулагдсан эхний жилүүдэд “Ангийн дарга” нар, анги удирдсан багш нараараа дамжуулан сургуулийн захиргаатай холбогдон ажиллаж ирсэн бол 1998 онд “Оюутны зөвлөл”-ийг албан ёсоор байгуулж, энэхүү зөвлөлөөр дамжуулан сургуулийн захиргаатай хамтран ажиллах болсон. Оюутны зөвлөл нь 2024.04.01 ний өдөр Мандах Их Сургуулийн оюутны холбоо болж өргөжин бие даасан байгууллага болж гэрчилгээ, тамга тэмдгээ гардан авлаа.