Боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөл нь Вьетнам Улсын Боловсролын Магадлан Итгэмжлэх Төв (CEA VNU-HCM), Тайванийн Үнэлгээний Ассосиац (TWAEA), Тайланд Улсын Үндэсний Боловсролын Стандарт, Чанарын Үнэлгээний Алба (ONESQA), Япон Улсын Их, Дээд Сургуулийн Үнэлгээний Ассосиац (JUAA)-тай хамтран хэрэгжүүлсэн “Их, дээд сургуулийн оюутнуудын суралцахуйн үр дүн, сэтгэл ханамжийн судалгаа”-ны төслийг 2022-2023 оны хичээлийн жилд хэрэгжүүлж МУ-ын хэмжээнд 61 ИДС-ийн хамруулсан бөгөөд 28 ИДС түүврийн нөхцөлийг хангаж үнэлгээ гарсан байна. Энэхүү судалгааны хүрээнд дараах 17 үзүүлэлтээр ИДС-ийн оюутнуудаас асуулга авч үнэлсэн байна. Үүнд:
Үнэлгээг 1-5 оноогоор үнэлсэн ба ИДС-ийн дундаж үнэлгээ 3.31, Мандах их сургуулийн дундаж үнэлгээ 3.95 гарсан. Мандах ИС нь 16 үзүүлэлтээр ИДС-иудын дундажаас дээгүүр үнэлэгдсэн нь манай хамт олны чанарыг эрхэмлэж ирсэний үр дүн гэж үзэж болно. Нийт хамт олондоо талархал илэрхийлж, энэхүү амжилтаа улам бататгана гэдэгт итгэлтэй байна. Цаашид Гадаад хэлний чадавхи болон оюутан өөрийн нөхцөл байдал буюу өөртөө өгөх үнэлгээнд анхаарах шаардлагатай нь харагдлаа. Мандах ИС-ийн хамт олондоо улам өндөр амжилт хүсье.
Сургуулийн захиргаа.