АНУ-ын International American University-тэй Мандах их сургуулийн хамтарсан “Доктор”-ын хөтөлбөрийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав.
АНУ-ын International American University-тэй Мандах их сургуулийн хамтарсан “Бизнес удирдлага”-ын докторын хамтарсан хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг 2023 оны 10 сарын 21-ний өдөр зохион байгуулав.
Нээлтийн үйл ажиллагааг Мандах Их сургуулийн Сургалт эрхэлсэн проректор, доктор, дэд профессор Ч.Төрбадрах хамтарсан хөтөлбөрт шинээр элссэн нийт докторантуудад хандан сургалт, эрдэм шинжилгээний чиглэлийг онцлон мэндчилгээ дэвшүүлэв.
Ахисан Түвшний сургуулийн захирал, доктор, дэд профессор О.Бурмаа нь “Ахисан Түвшний сургуулийн танилцуулга”-ыг нийт магистрантууддаа танилцуулж, 2023-2024 оны хичээлийн жилийн хийгдэх ажлууд болон “Ёс зүйн боловсролын хэрэгцээ, шаардлага” сэдвээр танилцуулгыг хийв.