“Нягтлан бодох бүртгэл” бакалаврын хөтөлбөрийн ахиц дэвшилд чанарын үнэлгээ хийж, дүгнэлт гаргах шинжээчийн баг ажиллалаа.

“Нягтлан бодох бүртгэл” бакалаврын хөтөлбөрийн ахиц дэвшилд чанарын үнэлгээ хийж, дүгнэлт гаргах шинжээчийн баг ажиллалаа.

2023 оны 2 сарын 15-ны өдөр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээч Д.Нямаа /МУИС-ийн Бизнесийн сургуулийн дэд профессор/ Мандах Их сургуульд ирж ажиллав.

Уг ажлын хүрээнд :

  • Шинжээч Д.Нямаа /МУИС-ийн Бизнесийн сургуулийн дэд профессор/ - Ахиц дэвшлийн үнэлгээ хийх үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, тайланд хамаарах нотлох баримттай танилцаж зарим багш, албан тушаалтнуудтай  уулзалт хийж тодруулга авсан.
  • Х.Нямбаяр /НББС-ийн захирал дэд профессор/ - НББ бакалаврын сургалтын хөтөлбөрийн ахиц дэвшлийн танилцуулга хийлээ.

Шинжээч Мандах Их сургуулийн удирдлагууд болон ахиц дэвшлийн тайлан бэлтгэх комиссийн гишүүдэд урьдчилсан дүгнэлтийг танилцууллаа.