БМИҮЗ-өөс байгууллагын магадлан итгэмжлэлийн ахиц дэвшлийн тайланд дүгнэлт гаргах үнэлгээний баг Мандах Их Сургуульд 2023 оны 02 сарын 10-ны өдөр ажиллав. Үнэлгээний багийн ахлагчаар МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны сургуулийн профессор Г.Анхбаяр /Ph.D./, гишүүнээр СЭЗИС-ийн Салбар дундын судлалын тэнхимийн дэд профессор, /Ph.D./ Ю.Хорлоо, БМИҮЗ-ийн магадлан итгэмжлэл хариуцсан шинжээч Б.Оюунцэцэг /Ph.D./ нар ажиллаж, сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, оюутны үйлчилгээ, сургуулийн орчин, номын сангийн үйл ажиллагаатай танилцаж тус сургуульд ДБМИК-оос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд үнэлэлт өглөө.