ШУА-ийн ерөнхийлөгч, аkадемич Д.Рэгдэлд “хүндэт профессор” цол олгов.

A- A A+
ШУА-ийн ерөнхийлөгч, аkадемич   Д.Рэгдэлд “хүндэт профессор” цол олгов.

Мандах Их сургуулийн эрдмийн зөвлөлийн 2022 оны 10 сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрээр ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлд Монгол улсын шинжлэх ухаан болон боловсролын салбарт оруулсан хувь нэмэрийг үнэлж Мандах их сургуулийн “ХҮНДЭТ ПРОФЕССОР” цол олголоо.  

Хурлын үеэр хүндэт профессорын цол олгох ёслолын ажиллагаа болж ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д. Рэгдэлд хүндэт профессорын гэрчилгээ, тэмдэгийг Мандах Их Сургуулийн захирал, профессор Г. Нанжид, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, профессор Л. Энх-Амгалан, сургалт эрхэлсэн дэд захирал, дэд профессор Ч. Төрбадрах нар гардуулж баяр хүргэлээ. Үйл ажиллагаанд ШУА-ын төлөөлөгчид болон Мандах их сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүд оролцлоо.

Академич Д.Рэгдэл нь гадаадын хэд хэдэн их сургуулийн “Хүндэт профессор” бөгөөд энэ удаа Монгол улсын их сургуулиудаас хүртэж буй анхны “Хүндэт профессор” цол юм.

Мандах их сургууль нь Шинжлэх Ухааны Академитай хамтын ажиллагаатай ажилладаг ба энэ хүрээнд эрдэм шинжилгээний судалгаа хийх, судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг дэмжих, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг олон талт хамтын ажилллагааг хөгжүүлж ирсэн.

 

Эрдмийн зөвлөл