2022 оны 10 сарын 22-ны өдөр “Богд уулын Энхтайваны аманд” Мандах Их Сургуулийн багш, ажилтан, оюутнууд болон SGS компанийн хамт олон 5 настай шинэс 2800 ширхэг, навчит мод 1200 ширхэг нийт 4000 мод тарьж суулгалаа. Үйл ажиллагаанд Байгаль Орчин Аялал Жуулчлалын яамны сайд Б.Бат-Эрдэнэ, Мандах Их Сургуулийн захирал, профессор Г.Нанжид, SGS компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал А.Далангурван нар оролцож үйл ажиллагааг нээж үг хэллээ.
Хүндэт зочид болон гүйцэтгэх удирдлагууд мод тарьж суулгасан бөгөөд Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны удирдлага мод тарих арга зүйгээр хангаж ажиллалаа.
Мод тарих үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон нийт байгууллагын хамт олон болон оюутнууддаа талархал илэрхийлье.
Сургуулийн захиргаа