Уг оюутан солилцооны хөтөлбөрт НББ, Бизнесийн удирдлага, Банкны менежмент, Санхүүгийн менежмент, Маркетингийн менежмент, инженер эдийн засгийн мэргэжлийн 2, 3-р дамжааны оюутнууд болон магистрын хөтөлбөрийн оюутнууд хамрагдана. Хөтөлбөрийн явцад солилцооны оюутнууд мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлийг үзэхээс гадна Япон хэл, соёлын хичээл, Тохоку их сургуультай танилцах аялал, Япон зан заншил, соёлтой танилцах, Япон болон бусад гадаад оюутнуудтай хамтран соёлын арга хэмжээнд оролцож, Япон хүмүүсийн аж амьдрал, туршлагаас суралцана.
Оюутан солилцоонд хамрагдах хүсэлтэй оюутнуудын материалыг 2022 оны 10-р сарын 1-нээс 11-р сарын 1-ний хооронд foreignrelations@manakh.edu.mn й-мэйл хаягаар хүлээн авах ба дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд:
Мандах их сургууль солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутныг шалгаруулж, шалгарсан оюутны нэрсийг Тохоку их сургуульд мэдэгдэнэ. Тохоку их сургууль нэр дэвшсэн оюутантай онлайнаар холбогдож, зохих бичиг баримтыг бүрдүүлэхийг зөвлөнө. Үүний дараа Тохоку их сургууль солилцооны хөтөлбөрийн шаардлага хангасан оюутны мэдээллийг Мандах их сургуулийн хамтын ажиллагаа хариуцсан ажилтанд цахим шуудангаар хүргүүлнэ.
Кредитийг дүйцүүлэх: Оюутан солилцооны хөтөлбөрийн дагуу Тохоку их сургуульд судалсан кредитийг Мандах их сургууль хичээлийн агуулгыг үндэслэн дүйцүүлж олгоно.
Оюутан солилцооны хамрагдах хугацаа: 2023 оны 4-р сарын 1-нээс 8-р сарын 1
Сурлагын үнэлгээ: АА:90-100, А:80-89, В: 70-79, C:60-69, D:59-с доош /хангалтгүй/
Сурлагын дүн: Сурлагын дүнг хөтөлбөр дуусаад 2 сарын дараа Мандах их сургуульд хүргүүлнэ.
Байрлах байр: Токоху Их сургуулийн оюутны байранд байрлана. Дэлгэрэнгүй мэдээллийг солилцооны хөтөлбөрт шалгарсан оюутанд цахим шуудангаар хүргүүлнэ.
Сургалтын төлбөр: Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутнууд Мандах их сургууль болон Тохоку их сургуулийн хооронд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичигт заасны дагуу Японд суралцах сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөнө.
Даатгал: Солилцооны оюутнууд дараах даатгалд хамрагдсан байх шаардлагатай. Үүнд:
Японд улсад суралцах хугацааны зардал: Солилцооны оюутны сарын амьдрах зардал ойролцоогоор 80,000-100,000 иен болно. /Үүнд байрны зардал орсон болно/
Мандах их сургуулийн захиргаа