Мандах их сургууль болон “Грант Торнтон Аудит” ХХК-ний хооронд хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, Мандах их сургуулийн захирал, Профессор Г.Нанжид, “Грант Торнтон Аудит” ХХК-ний ерөнхийлөгч Б.Осоргарав нар 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гарын үсэг зурлаа.
“Грант Торнтон Аудит” ХХК нь АНУ-д төвтэй Олон улсын Аудит, татвар, зөвлөх үйлчилгээний дэлхийн 130 гаруй орны 60000 ажилтнуудаас бүрдсэн сүлжээ байгууллагын гишүүн, бие даасан фирм юм.
Хоёр тал хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан үйл ажиллагааны дагуу оюутнуудын дадлагын ажлыг үр дүнтэй зохион байгуулах, суралцагсдыг цагийн болон үндсэн ажлын байраар хангах, шилдэг оюутнуудад зориулсан тусгай төсөл хөтөлбөрийг зохион байгуулах, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх сургалт семинар зохион байгуулах, хамтарсан судалгаа хийх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.