Ажлын байрны нээлттэй өдөрлөгийн удирдамж

A- A A+
Ажлын байрны нээлттэй өдөрлөгийн удирдамж

 “АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ”-ийн удирдамж

Нэг. Зорилго

Ажил олгогчдод чанартай боловсон хүчин бүрдүүлэхэд нь туслах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх , Мандах Их сургуулийн 3,4-р курсын оюутнууд, төгсөгчдийг дадлагын болон байнгын ажлын байранд зуучлахад дэмжлэг үзүүлнэ.

Хоёр. Зохион байгуулалт , үйл ажиллагаа

2.1 Өдөрлөгийг Мандах Их сургуулийн Маркетингийн комисс, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Оюутны зөвлөл  хамтран зохион байгуулна.

2.2 Ажил олгогчдын бүртгэлийг 2021 оны 11 сарын 22-с 12 сарын 06-ны өдрийн 17 цаг хүртэл info@mandakh.edu.mn хаяг болон https://docs.google.com/forms/d/e/

1FAIpQLSeo9VNtRHzN5AlBBR7hzAoj3v5ONtUFpTEnPRdmVCP3sBfw7g/viewform  бүртгэж, 12 сарын 06-ны өдрөөс эхлэн тус сургуулийн цахим сувгуудад байршуулан сурталчилна.

2.3 Өдөрлөгийг  2021 оны 12 дугаар сарын 07, 08 –ны  өдөр сургуулийн 3 давхарын задгай талбайд зохион байгуулна.

Үйл ажиллагааны хөтөлбөр

- Нээлт: 2021 оны 12 сарын 07-ны 10 цагт /оролцогч байгууллагуудын мэдээлэлийг нэгтгэн пост оруулах, Маркетингийн комиссын дарга нээж үг хэлнэ. /

- Ажил олгогчдын танилцуулга /сургуулийн цахим сувгууд, задгай талбайн TV-д цацах, ажил олгогчид өөрийн танилцуулгыг хийх/

- Ажил олгогчдын сургалтын хөтөлбөрт өгөх санал авах /Уулзалт ярилцлага зохион байгуулах/

- Сургалт: Ажлын байрны ярилцлаганд бэлтгэх, Карьер төлөвлөлтийн талаар сургалт /12 сарын 08-ны 16:30 цагт № 514/

- Санал хүсэлт хүлээн авах /оюутан, төгсөгчдөөс/

- Ийгл ТВ, бусад сувгуудаар сурталчилгаа явуулах

Гурав. Хамрах хүрээ

- Мандах их сургуулийн 3,4-р курсын оюутнууд, төгсөгчид

- Ажил олгогчид, Хөдөлмөрийн биржүүд

 

 

МАРКЕТИНГИЙН КОМИСС