Бүртгэл шинжилгээний тэнхмийн багш нарын баг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилттэй, “Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллагын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан "Зардлын бүртгэлийн гарын авлага" бэлтгэх төсөлт ажлыг захиалагчаас ирүүлсэн техникийн даалгаврын дагуу 2 сарын хугацаанд амжилттай гүйцэтгэж, хүлээлгэн өглөө. Энэхүү төсөлт ажлын багийн ахлагчаар А.Наранцэцэг (Ph.D), багийн гишүүн Х.Нямбаяр, М.Энхсүрэн, Ц.Одгарав, Ш.Цэцэгжаргал, Т.Золбоо нар ажилласан юм. Бүртгэл шинжилгээний тэнхмийн багш нартаа цаашдынх нь эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэе.
Сургуулийн захиргаа
2021.10.29