Хөтөлбөрийн зорилго

Орчин үеийн машин, тоног төхөөрөмж, тээврийн зохион байгуулалтын өндөр мэдлэгтэй, инженерийн болон эдийн засгийн шинжлэх ухааныг хослуулан хэрэглэн, үр ашгийг тооцож, төлөвлөх, ашиглах, удирдах бие даасан бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны ур чадвартай, судалгаа, шинжилгээ хийх, мэргэжлийн гадаад хэлний мэдлэгтэй, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ

  • Дээд боловсролтой мэргэжилтний зайлшгүй мэдвэл зохих хүмүүнлэг, нийгмийнухаан,байгалийн шинжлэх ухааны математик, физик, мэдээллийн систем зэрэг ерөнхий эрдмийн суурь мэдлэг, чадвар
  • Инженерийн зураг зүй боловсруулах, инженерийн програм /CAD/ ашиглах мэдлэг, чадвар
  • Инженерийн төрөл бүрийн тооцоолол хийх мэдлэг, чадвар
  • Машин механизмын бүтэц ойлгох,шинжилгээ хийх
  • Материалын бүтэц, шинжийн хоорондын хамаарал судлах
  • Хий шингэний тоног төхөөрөмжийг ашиглах
  • Цахилгаан техник, электроникийн хэрэглээ
  • Эдийн засгийн суурь мэдлэг /микро, макро, санхүү болон менежмент/

ХӨТӨЛБӨРӨӨР ЭЗЭМШИХ ЧАДВАР, ДАДАЛ

  • Механик системийн зохион байгуулалт, ажиллах зарчим, төхөөрөмж хэрэглэх, тэдгээрийг боловсронгуй болгох
  • хийц,  түүний үндсэн  үзүүлэлтийг тодорхойлох, электрон удирдлагын төхөөрөмжийг ашиглах,тоног төхөөрөмжийг сонгох, ашиглах
  • Үйлдвэрлэлийн машин, технологийг хэрэглэх, удирдах, боловсронгуй болгох, хяналт тавих, үйлдвэрлэлийн бүтээмжийгдээшлүүлэх
  • Машины ажиллах чадвар, техникийн нөөцийг сэргээх, технологи ажиллгааг боловсруулах, техникийн системийг зохиомжлох, загварчлан, симуляци хийх
  • Үйлдвэрийн инженерчлэлийн асуудлыг шийдвэрлэхэд инженерийн програм хангамж, мэдээллийн технологи ашиглах
  • Тээвэрлэлтийн зохион байгуулалт, үр ашиг, эдийн засгийн тооцоо хийх
  • Инженерийн нарийн төвөгтэй асуудалд дүгнэлт хийн, шийдлийг боловсруулах
  • Салбарын тулгамдсан асуудлуудаар судалгаа, шинжилгээ хийх
  • Мэргэжлийн англи хэлний чадвар
  • Үйлдвэрийн инженерчлэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд инженер, эдийн засгийн ухааны зарчмуудыг ашиглах
  •  Микро, макро эдийн засгийн аливаа асуудлуудыг судлан шинжилгээ хийх, оновчтой шийдвэр гаргах,
  • Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, тооцоо хийх
  • Инженерийн хийц, байгууламжийн ашиглалтад хөрөнгийн үнэлгээ хийх, эдийн засгийн тооцоо хийх
  • Машины ажиллах чадвар, техникийн нөөцийг сэргээх, технологи ажиллгааг боловсруулах
  • Машины техникийн байдлыг тогтоох, машин механизмыг ажиллуулах,
  • Машин техникийн үйлчилгээний ажлыг удирдан зохион байгуулах
Бакалаврт бүртгүүлэх

Хөтөлбөрийн давуу тал

Энэ хөтөлбөрөөр суралцагч нь Мандах Их Сургууль болон Швейцари улсын “Open University Switzerland Economics and Technology” сургууль, Тайван улсын Ву Фенгийн их сургуулийн хамтарсан болон хос диплом олгох хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангасанаар хамрагдах боломжтой юм.

Хөтөлбөрийн нэр Механик инженерчлэл
Мэргэжлийн нэр Инженер механик/ Инженер эдийн засаг
Индекс D071501                                     
Элсэгчийн боловсролын түвшин Бүрэн  дунд                                        
Суралцах хэлбэр Өдөр
Суралцах жил 4 жил


 

Мэргэжлийн суурь хичээлүүд

  • Нягтлан бодох бүртгэлийн үндэс
  • Санхүүгийн үндэс
  • Бизнесийн Статистик
  • Эконометрикс
  • Менежмент
  • Маркетинг
  • Инженерийн механик
  • Механизмын кинематик, динамик
  • Материалын механик
  • Машины дизайн
  • Материал судлал
  • Цахилгаан техник, электроникийн үндэс

Мэргэжлийн хичээлүүд

  • Экономиксийн шинжилгээ
  • Олон улсын эдийн засаг
  • Санхүүгийн бүртгэл
  • Бизнес бодлого, төлөвлөлт
  • Термодинамик
  • Төслийн менежмент
  • Инженерийн загвар, зохион бүтээлт
  • Машин, тоног төхөөрөмжийн ашиглалт
  • Дотоод шаталтын хөдөлгүүр
  • Логистик менежмент
  • Инженерийн хэрэглээний програм
  • Mехатроник

Ажлын байр

  • Инженер техникийн ажилтан
  • Үйлдвэр аж ахуйн нэгжид механик инженер
  • Үйлдвэрлэлийн эдийн засагч
  • Инженерийн төслийн ажилтан
  • Зохион бүтээгч инженер
  • Судлаач, багш