Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлуудаас

Тухайн байгууллагын тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг нийгмийн хариуцлага гэж үздэг. Өөрөөр хэлбэл, татвараа цаг хугацаанд нь төлөх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь байгаль орчинд ээлтэй, ажлын байран дахь цахилгаан, дулаанаа хэмнэдэг, ажилчдаа эрүүл мэндийн даатгалд хамруулдаг, хог хаягдлын хэмжээгээ бууруулдаг байх зэрэг юм. Манай сургуулийн хувьд дараах чиглэлийн дагуу нийгэм, хүмүүнлэг тусламжийн ажлуудыг хийдэг.

Үүнд:

1. Нийгмийн халамж, тусламж үзүүлэх /багш ажилтнуудад хөнгөлөлттэй зээл тусламж үзүүлэх,оюутны тэтгэлэгт хөтөлбөрт оюутнуудын хамруулах, эмзэг бүлгийн хүмүүст туслах/

2. Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах /хог хаягдлын менежементийг сайжрууах, хүрээлэн байгаа орчны цэвэрлэгээ, үйлчилгээ/

3. Ажил олгогч, төгсөгчидтэй хамтран дэмжиж ажиллах /ажлын байранд зуучлах, төгсөлтийн дараах мэргэжил, боловсролыг дээшлүүлэх сургалт, семинар/

4. Оролцогч талуудын эрүүл ахуй, ажлын байрны таатай орчинг бүрдүүлж, байнга хөгжүүлэх / багш ажилтан оюутнуудыг урьдчилан сэргийлэх болон өдөр тутмын эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл тав тухтай цэвэр орчин бүрдүүлэх/