Бид мэдлэгээр баялгийг бүтээнэ

МИНИЙ СУРГУУЛЬ

Ая /УГЗ/ Баттөмөр Шүлэг /төгсөгч/ Д.Нармандах

Хавтай насны дурсамж дүүрэн

Хайрын шивнээт оюутны жилүүд

Харихаа мартан эрдэмд шамдсан

Хамгаас дотно миний сургууль

Билгүүн номын багшдаа биширсэн

Бид бүгдээрээ МАНДАХЫН оюутнууд

Галтай насны хүслийг дэвжээсэн

Гандашгүй цэцэг оюутны амьдрал

Гарыг минь ганзаганд хүргэж ачилсан

Гавъяа өндөр миний сургууль

Билгүүн номын багшдаа биширсэн

Бид бүгдээрээ МАНДАХЫН оюутнууд

Аатай насны гэгээн уянга

Аавын нэр шиг хайрлах мэргэжил

Амьдралын дөрөөнд хөлийг минь хүргэсэн

Ашдын бахархал миний сургууль

Билгүүн номын багшдаа биширсэн

Бид бүгдээрээ МАНДАХЫН оюутнууд