ACBSP нь 30 гаруй жилийн турш боловсролын байгууллага, бизнесийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжилж, магадлан итгэмжлэлийн тэргүүн туршлагыг дэлхий даяар сурталчлан таниулдаг, 60 улсад 1200 гаруй гишүүдтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага бөгөөд АНУ-ын Бизнесийн сургууль болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл юм.
Мандах их сургууль нь ACBSP-ын шалгуур шаардлагыг бүрэн хангаж, 2014 болон 2024 онд тус тус 10 жилийн хугацаатай байгууллага болон хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлсэн.
МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ гэдэг нь чанарын урьдчилан тогтоосон шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж байгаа буюу давуулан биелүүлж буй боловсролын байгууллага, эсвэл түүний тодорхой салбарын үйл ажиллагааг эрх бүхий хөндлөнгийн этгээд магадлан шалгаж, хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаа юм.
Магадлан итгэмжлэл нь байгууллагын буюу сургалтын байгууллагыг бүхэлд нь хамарсан, хөтөлбөрийн буюу сургалтын тодорхой нэгжийн үйл ажиллагааг хамарсан гэсэн хоёр үндсэн хэлбэртэй байна.
Манай хамт олон байгууллагаа үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлэх ажлыг анх эхлүүлж, шалгуур, шаардлагын дагуу 1999, 2004, 2015, 2018, 2024 онуудад амжилттай магадлуулсан билээ.
Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн ажлыг эхлүүлэн, шалгуур шаардлагыг ханган, амжилттай магадлуулж ирсэн. Тухайлбал, манай нягтлан бодох бүртгэлийн бакалаврын хөтөлбөр нь 5 удаа магадлагдсан “бренд” хөтөлбөр гэж нэрлэгдэх болсон. Түүнчлэн бусад хөтөлбөрүүдээ ч төлөвлөсөн хугацаандаа магадлан итгэмжлүүлээд байна. Үүнд:
Хөтөлбөрийн нэр
Магадлан итгэмжлэгдсэн огноо
БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР
Нягтлан бодох бүртгэл
2007, 2012, 2015, 2018, 2024
Санхүү,банк
2021
Механик инженерчлэл
2024
Программ хангамж
2023
Мэдээллийн систем
2020
МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР
Бизнесийн удирдлага
ISO 9001:2015 болон ISO 21001:2018
Мандах их сургууль нь 2017 онд ОУ-ын ЧМТ-ны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн анхны хувийн их сургууль, 2020 онд Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001:2018 стандартыг нэвтрүүлж, Энэтхэгийн баталгаажуулалтын IRCLASS байгуулагаар баталгаажуулалт хийлгэн, Монгол улсын их дээд, сургуулиудаас анхны Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001:2018 стандартыг нэвтрүүлсэн их сургууль болсон.
Манай хамт олон ОУ-ын стандартын шалгуур, шаардлагыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн тасралтгүй хангаж ажилласнаар ОУ-ын дээрх 2 стандартын шаардлагыг зэрэг биелүүлж, ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн тохирлын үнэлгээний SFCS компаниар 2023 онд давтан баталгаажуулалтыг амжилттай хийлгэв.
Европын Бизнес Ассемблэйн Бүс Нутгийн Шилдэг Байгууллага
Дэлхийн Бизнесийн Нэгдсэн Холбооны Шилдэг Байгууллага
Дэлхийн бизнесийн нэгдсэн холбоо /World Confederation of Businesses/ Хятадын Хонг Конг улсад 2018 оны 11 сарын 14-15-ны өдрүүдэд “One world-One award” уриан дор “THE BIZZ AMEA-2019” ёслолын арга хэмжээг зохион байгуулж тус арга хэмжээнд Мандах ИС нь 2018 оны Дэлхийн бизнесийн нэгдсэн холбооны Шилдэг байгууллага /Inspirational company/-аар шалгарав.
Peregrine Academic Service
2012 оноос 2021 он хүртэл нийт Inbound шалгалтыг 644, Outbound шалгалтыг 1199 оюутан өгсөн бөгөөд Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрөөр ACBSP-ийн 8 бүстэй харьцуулахад 6.52%-иар, Монголын хувийн өмчит их дээд сургуулиудаас 5.3%-иар, төрийн өмжит их дээд сургуулиудаас 7.57%- иар илүү чанарын үзүүлэлт гарсан байна.
ACBSP-нь 60 орны 1260 гаруй гишүүнтэй дэлхийн хэмжээнд бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэдэг АНУ-ын боловсролын яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн анхны магадлан итгэмжлэлийн байгууллага юм. ACBSP байгууллагаар Мандах их сургууль 2012 онд байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэсэн монголын анхны сургуулиудын нэг бөгөөд одоогоор монголын 13 их дээд сургууль магадлан итгэмжлэл хийлгээд байна.
Бид жил бүр ACBSP-ийн Platinum Sponsor байгууллага болох Peregrine Global Services байгууллагын бизнесийн хөтөлбөртэй их, дээд сургуулиудад бизнесийн сургалт, боловсролын мэдлэгийн түвшинг тогтоох шалгалтыг өгч ахиц дэвшлээ үнэлүүлдэг. Төгсөх курсийн оюутнуудаас авдаг Outbound буюу гарцын шалгалт нь тухайн сургуулийн сургалтын чанарыг тодорхойлохоос гадна хөтөлбөрийн шинэчлэл, сайжруулалт ямар түвшинд хийгдэж байгааг харуулдаг гол шалгуурын нэг юм.
2021-2022 оны хичээлийн жилийн манай сургуулийн төгсөх ангийн оюутнуудын өгсөн Outbound шалгалтын үр дүнг ACBSP-ийн 8-р бүсд багтдаг 15 сургуультай харьцуулж үзвэл өсөлтийн хувь өндөр байгааг тус байгууллагын тайлангаас харж болохоор байна.
Мандах ИС нь UMAP хөтөлбөрт нэгдэж Ази Номхон далайн орнуудын сургуулиудын консорциумтай 2021 оны 11 сарын 29-ний өдөр гэрээ байгуулж доорх чиглэлүүдээр хамтран ажиллаж байна. Үүнд:
Дотоод чанарын баталгаажуулалт нь сургууль, хөтөлбөрийн тавьсан стратеги зорилтыг бодитой, үр өгөөжтэй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилго бүхий хүчирхэг арга хэрэгсэл юм.
Мандах Их Сургууль нь стратеги зорилтыг бодитой үр өгөөжтэй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоотой бөгөөд эрхэм зорилгоо тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх, хөгжүүлэх, стратеги арга замыг тодорхой зураглаж заасан байдаг. Энэ нь оновчтой тодорхойлогдсон стратеги төлөвлөгөөтэй байхын зэрэгцээ бүрэн жигд үр дүнтэйгээр хэрэгжүүлэх боломжийг хангасан чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоог бий болгосон.
Дотоод чанарын баталгаажуулалтын хүрээнд хийгддэг судалгаанууд: