“Мандах ИС-ийн тусгай хэрэгцээт суралцагчийг дэмжих хөтөлбөр”-ийг Стратеги төлөвлөгөөний зорилт-4 тусган 2019 оны 12 сараас хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Тусгай хэрэгцээт суралцагчдад зориулсан зөвлөмж”, “Тусгай хэрэгцээт суралцагчдад үзүүлэх үйлчилгээний талаар багш, ажилтнуудад зориулсан зөвлөмж”-ийг боловсруулан сургалт, эрдэм шинжилгээ, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэх, мэдээ мэдээлэлээр тусгай хэрэгцээт суралцагчдыг хангахад чиглэгддэг. 

Мандах их сургуулийн хувьд нийгмийн халамж, тусламж үзүүлэх, эмзэг бүлгийн хүмүүст туслах байдлаар  хүмүүнлэг тусламжийн ажлуудыг хийдэг. Сайн дурын үйл ажиллагаа болон нийгэм олон нийтэд хандсан ажлуудаар дамжуулан оюутан суралцагчдыг нийгмийн харилцаанд идэвхитэй оролцуулж, ёс суртахуунтай бие хүн болгож төлөвшүүлэх зорилгоор  тус сургуулийн багш, ажилтан, оюутнууд жил бүр зорилтот бүлгүүдэд чиглэсэн сайн дурын олон ажлуудыг зохион байгуулдаг.

Монгол улсын Донорын тухай хуулийн хүрээнд хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжин сайн дурын үндсэн дээр цусаа бэлэглэх ‘’ДУСАЛ ЦУС ДҮҮРЭН АМЬДРАЛ’’ аяныг цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран жил бүрийн ажлын төлөвлөгөөндөө тусган зохион байгуулдаг.