Мандах сургуульд суралцагчдад олгох тэтгэлэг

Оюутны сургалтын бусад тэтгэлэгт хөтөлбөрүүд

 

Засгийн газрын тэтгэлэг

Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зориулан олгох буцалтгүй мөнгөн тусламжийг суралцагчийн тэтгэлэг гэнэ. Суралцагчийн тэтгэлэг нь үндэсний болон урамшууллын тэтгэлэг, сургалтын төлбөр болон амьжиргааны зардал гэсэн хэлбэртэй байна. Дэлгэрэнгүй мэдээлэл, холбоотой дүрэм журмыг доорхи хаягаар орж танилцана.

www.legalinfo.mn, https://president.mn/16760/


Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг

Жил бүр 30 хүртэл суралцагчид сар бүрийн 100.000 төгрөгийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, 50 хүртэлх суралцагчид сар бүрийн 80.000 төгрөгийн Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг тус тус олгоно. Тэтгэлэгт нэр дэвшигч нь дор дурдсан баримт бичгийг жил бүрийн 6 дугаар сарын 15-ны дотор суралцаж байгаа сургуулийнхаа захиргаанд өгнө. Тэтгэлэгийн тухай дүрэм журмыг www.legalinfo.mn хаягаар орж танилцана.

https://www.legalinfo.mn/annex/details/6295?lawid=9882


Хаан банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр

Оюутны тэтэгэлэг хөтөлбөрийг  Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын зэргийн 2, 3, 4–р курсын оюутнуудын дунд сурлагын амжилт, нийгмийн идэвхээр манлайлсан орлого багатай өрхийн суралцагчдаас шалгаруулах тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж, шилдэг 40 оюутанд сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлэгээр олгоно.

https://www.khanbank.com/mn/personal/news/mmandakhmyagmar-khaan-banknii-neremjit-tetgelegt-khutulburt-magadlan-itgemjlegdsen-ikh-deed-surguuliin-i-kursiin-oyuutnuud-khamragdakh-bolomjtoi?fbclid=IwAR2wlik7KYyVlWS_WibL6NBKXpLrwIzb72m3UP8U02MPC3hzYinGDE3Pxmw


 

Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд оюутнууд магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 3 буюу түүнээс дээш ангид суралцдаг, сурлагын голч дүн нь 3.5 болон түүнээс дээш, аль нэг гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх зэрэг шалгууруудыг хангасан байх ёстой ба өөрийн эзэмшсэн гадаад хэл дээрээ “Монгол улсын хөгжилд таны оролцоо” сэдвээр эссе бичиж ирүүлэх болно. Оюутан та тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.golomtbank.com хаягаар орж танилцаарай.

https://www.golomtbank.com/corporate/news/12783


“Зориг сан”-гийн тэтгэлэгт хөтөлбөр

Монгол Улсад шинэ залуу, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор “Зориг сан”, Швейцарийн хөгжлийн агентлагтай (SDC) хамтран дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор  энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр зарладаг. И-мэйл хаяг: admin@zorigfoundation.org  Холбоо барих утас: 315444

http://zorigsan.mn/%D0%B7%D0%BE%D1%80%D0%B8%D0%B3-%D1%81%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%BE%D1%8E%D1%83%D1%82%D0%BD%D1%8B-%D1%82%D1%8D%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB%D1%8D%D0%B3%D1%82-%D1%85%D3%A9%D1%82%D3%A9%D0%BB/


JCI МОНГОЛ “ИРЭЭДҮЙ” төсөл

JCI Монгол байгууллага нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг билээ. Төслийн зорилго: Сургуулиа амжилттай төгсөж Монголын шилдэг их дээд сургуульд тэнцсэн ч сургалтын төлбөрөө төлөх боломжгүй байгаа хүүхэд, өсвөр үеийнхэнд бодит дэмжлэг үзүүлнэ. Тэтгэлгийн хэмжээ: Тухайн сургуулийн 1-2-р дамжааны сургалтын төлбөр байна. Хамрагдах оюутны тоо: Зөвхөн 1-р курсд орж байгаа оюутнуудад хамаарна. Өргөдөл ирүүлэх хаяг: sg@jcimongolia.mn


“Ирээдүйн манлайлагч” оюутны тэтгэлэгт хөтөлбөр

Моннис групп нь 2007 оноос хойш эхлэн тасралтгүй сурах эрмэлзэл дүүрэн оюутан залууст зориулж “Ирээдүйн манлайлагч” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж иржээ. Тус тэтгэлэгт хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд нийт 120 гаруй оюутныг хамруулан сургалтын төлбөрийг 100%-ийн тэтгэлгийг олгосон юм байна. “Ирээдүйн манлайлагч” оюутны тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн бакалаврын зэргийн өдрийн ангид суралцаж буй оюутнууд хамрагддаг бөгөөд тэтгэлэгт хөтөлбөр 1-2 жилийн хугацаанд сургалтын дүнг харгалзан амжилттай суралцсан оюутнуудад үргэлжлүүлэн олгодог байна.

“Ирээдүйн манлайлагч” оюутны тэтгэлэгт хөтөлбөрт Мандах Их Сургуулийн НББ-Аудит хөтөлбөрийн 3-р дамжааны оюутан Г.Мөнхтүвшин, НББ-Банк хөтөлбөрийн 3-р дамжааны оюутан О.Сарангуа, НББ-Аудит хөтөлбөрийн 4-р дамжааны оюутан Г.Наранцацрал нар шалгаран тэтгэлэг хүртсэн.