Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн хорио цээрийн дэглэм тогтоож Нийслэлийн бүх шатны боловсролын байгууллагын танхимийн сургалтын үйл ажиллагааг онлайн сургалтын хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд тус сургууль нь сургалтын үйл ажиллагаагаа цахимаар тасралтгүй явуулж байна. Иймд нийт оюутан, суралцагч нар цахим сургалтандаа идэвхитэй оролцож, явцын болон улирлын шалгалтандаа гол анхааралаа төвлөрүүлэн, амжилттай өгөхийг хүсье.
Мэдлэгээр баялгийг бүтээнэ
Байгууллагын менежментийн тогтолцоо
Чанарын удирлагын олон улсын стандарт ISO 9001:2015 болон Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001:2018 олон улсын стандартуудыг нэвтрүүлсэн анхны их сургууль.
Цааш үзэх
Бүтээлийн хуулбарлалт (Plagiarism) гэж юу вэ?
Бүтээлийн хуулбарлалт гэдэг нь зөвхөн хүний бичсэн бүтээлээс шууд “copy + paste” хийхийг хэлэх бус цаашлаад бусдын гаргаж дэвшүүлсэн санааг хуулбарлахыг хүртэл хамааруулж ойлгоно. Зохиогчийн эрхийн зөрчил мөн үүнд хамаарна.
Дэлгэрэнгүй унших
Мандах Их Сургууль нь ажиллах, суралцах тав тухтай орчинг бүрдүүлсэн 10600 мкв талбайтай хичээлийн 4 байр бүхий цогцолбор барилгыг нийслэлийн А зэрэглэлийн бүсэд барьж байгуулан 2018 онд ашиглалтад оруулж хичээл сургалтаа явуулж байна. Хичээлийн байрууд нь 2300 оюутны суудалтай, шаардлагатай техник хэрэгслээр тоноглогдсон 50 гаруй лекц семинарын анги танхимуудтай, Мэргэжлийн хичээлүүдийн болон судалгаа шинжилгээний зориулалттай програм хангамжаар тоноглогдсон сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай компьютерын 4 лаборатори, 260 суудалтай уншлагын их танхим, Эрдэм шинжилгээний уншлагын танхим, ганцаарчилсан болон багаар ажиллах өрөөнүүд бүхий номын сан, олон улсын стандартаар тоноглогдсон 250 үзэгчийн суудал бүхий спорт заал, Оюутны чөлөөт цагийг боловсон өнгөрүүлэх танхим, 160 хүний суудалтай тохилог зоогийн газар зэрэг орчин үеийн стандарт шаардлага, суралцагчдын сурах нөхцөл бололцоог бүрэн хангасан барилгууд юм.
Мандах Их Сургууль нь ажиллах, суралцах тав тухтай орчинг бүрдүүлсэн 10600 мкв талбайтай хичээлийн 4 байр бүхий цогцолбор барилгыг нийслэлийн А зэрэглэлийн бүсэд барьж байгуулан 2018 онд ашиглалтад оруулж хичээл сургалтаа явуулж байна.
Хичээлийн байрууд нь 2300 оюутны суудалтай, шаардлагатай техник хэрэгслээр тоноглогдсон 50 гаруй лекц семинарын анги танхимуудтай, Мэргэжлийн хичээлүүдийн болон судалгаа шинжилгээний зориулалттай програм хангамжаар тоноглогдсон сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай компьютерын 4 лаборатори, 260 суудалтай уншлагын их танхим, Эрдэм шинжилгээний уншлагын танхим, ганцаарчилсан болон багаар ажиллах өрөөнүүд бүхий номын сан, олон улсын стандартаар тоноглогдсон 250 үзэгчийн суудал бүхий спорт заал, Оюутны чөлөөт цагийг боловсон өнгөрүүлэх танхим, 160 хүний суудалтай тохилог зоогийн газар зэрэг орчин үеийн стандарт шаардлага, суралцагчдын сурах нөхцөл бололцоог бүрэн хангасан барилгууд юм.