Бакалаврын өдрийн хөтөлбөрийн бүртгэл хэзээ эхлэх вэ? Яаж бүртгүүлэх вэ?

  • 2023 оны 05 дугаар сарын 01-ээс 07 дугаар сарын 01-ны өдрийн 18:00 цаг хүртэл цахимаар буюу http://elselt.mandakh.mn/ хаягаар Боловсролын үнэлгээний төвийн http://www.eec.mn/ сайтруу нэвтэрдэг код, нууц үгээ ашиглан бүртгүүлнэ. Бүртгэлийн хураамж 5000 төгрөгийг төлж хэдэн ч хөтөлбөр, мэргэжил сонгож бүртгүүлэх боломжтой ба бүртгэлийн хураамжаа төлсөн тохиолдолд таны бүртгэл баталгаажихийг анхаараарай. 

Хэдэн хөтөлбөр, мэргэжлээр элсэлт авах вэ?

  • Манай сургууль бакалаврын өдрийн 11 хөтөлбөр, мэргэжлээр элсэлт авдаг. Та хөтөлбөр, мэргэжил бүрийн дэлгэрэнгүй мэдээлэл авах бол  http://elselt.mandakh.mn/Home/Profession холбоос руу хандана уу.

Шинэ элсэгчид зориулсан ямар ямар хөнгөлөлт, тэтгэлэгүүд байдаг вэ?

А. Бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэгчийн үндсэн шалгалт оноог харгалзан, эхний хичээлийн жилийн I улиралд ноогдох сургалтын төлбөрийг дараах хэмжээгээр хөнгөлнө. Үүнд:

Үндсэн шалгалтын оноо

Хөнгөлөлтийн хувь

1

700-ээс дээш оноотой бол

50%

2

650-699 оноотой бол

30%

3

600-649 оноотой бол

20%

.

  • Мандах ИС–иас уламжлал болгон зохион байгуулдаг Математик, Англи хэл, Мэдээлэл зүйн олимпиад болон бусад зохион байгуулсан тэмцээн уралдаанд эхний 3 байр эзэлсэн тохиолдолд хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрөөс 10-30 хувийн тэтгэлэг олгоно.
  • Элсэгч нь сургуулийн босго оноог хангасан бөгөөд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргасан хуваарийн дагуу зохион байгуулсан улсын болон аймаг, нийслэлийн хэмжээний математик, физик, англи хэл, нийгэм, мэдээлэл зүйн олимпиадад сүүлийн 2 жилд 1-3-р байрт шалгарсан бол олимпиадын комиссоос олгосон зохих батламжийг үндэслэн эхний хичээлийн жилийн I улирлын сургалтын төлбөрийн 10-30%-ийн хөнгөлөлттэй суралцах, 4-10-р байрт шалгарсан бол дараалал харгалзахгүй элсүүлнэ.
  • Элсэгч нь сургуулийн босго оноог хангасан бөгөөд төрийн захиргааны байгууллагаас баталсан үндэсний болон олон улсын хэмжээний урлаг, спортын тэмцээн, уралдааны 1-3 байрт шалгарсан бол зохих батламжийг үндэслэн эхний хичээлийн жилийн I улирлын сургалтын төлбөрийн 10-20%-ийн  хөнгөлөлт өгч, дараалал харгалзахгүй элсүүлнэ.
  • Элсэгч нь 2 ба түүнээс дээш хөнгөлөлт авах болзол хангасан тохиолдолд хөнгөлөлтийг давхардуулан олгохгүй бөгөөд хамгийн  өндөр хувиар нь тооцож олгоно. 

Сургалтын төлбөрөө хувааж төлөх боломжтой юу?

  • Тиймээ, та сургалтын төлбөрөө хувааж төлөх боломжтой. Элсэлтийн жагсаалтанд орж, хяналтын тоонд багтан тэнцсэн тохиолдолд элсэлтээ баталгаажуулахын тулд сургалтын төлбөрийн урьдчилгаа төлөх ба намар хичээл эхлэхээс өмнө 50%-ийг, 2 сарын 01-ээс өмнө та үлдэгдэл төлбөрийг төлөх боломжтой.

Элссэний дараа хөтөлбөрөө солих боломжтой юу?

  • Ямар ч боломжгүй учраас та элсэлтийн бүртгэлд бүртгүүлэхэдээ хөтөлбөрүүдээ сайн судалж сонгоорой.

ЭЕШ-гүй элсэх боломжтой юу ?

  • Элсэгч нь БСШУСЯ-ны Сайдын А/194 тоот тушаалаар дараах тохиолдолд ЭЕШ-гүй элсэх боломжтой. Үүнд:
  1. Дээд боловсролтой, 2 дахь дээд боловсрол эзэмших иргэн
  2. Дипломын боловсролтой, тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгссөн иргэн
  3. Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн бол тухайн улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог, боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулж, дүйцүүлсэн батламж авсан иргэн
  4. Гадаад улсын ижил түвшний их сургуулиас шилжин суралцах иргэн

Бакалаврын өдрийн хөтөлбөрөөр хэдэн жил суралцах вэ?

  • Бакалаврын өдрийн хөтөлбөрөөр 4 жил суралцана.

Төлбөр төлөх дансны дугаар?

  • Хаан банк 5087014563, гүйлгээний утганд регистрын дугаар, овог нэрээ бичнэ.

Сургалтын төлбөр хэд вэ?

  • Сургалтын төлбөр хөтөлбөр бүрээр өөр өөр байдаг тул 70185950, 70185949 утсаар холбогдоно уу

Мандах Их Сургууль хаана байрладаг вэ?

  • БГД, 16-р хороо, Амарсанаагийн гудамж 18/1, Баруун 4 зам Макс моллын хойно, Баруун 4 замаас модны 2 орох зам дагуу байрладаг.

 

Танай сургуулийн эчнээ хөтөлбөрөөр суралцахаар сонирхож байгаа юм. Элсэгчдэд тавигдах шаардлагын талаар мэдээлэл өгнө үү?

  • Бакалаврын эчнээ хөтөлбөрт элсэгч нь өмнө нь их, дээд сургууль төгссөн, бакалаврын зэрэгтэй байх шаардлагатай ба өмнөх мэргэжил харгалзахгүй элсүүлдэг. Өөрөөр хэлбэл манай сургуулийн бакалаврын эчнээ хөтөлбөр нь 2 дахь мэргэжлээ эзэмших гэж буй хүмүүст зориулсан хөтөлбөр юм.

Элсэлтийн шалгалт авдаг уу? Авдаг бол ямар чиглэлээр авах вэ?

  • Та санаа зоволтгүй ээ. Тус хөтөлбөрт суралцахаар бүртгүүлэгчдээс нийгэм, эдийн засаг, англи хэлээр таны суурь мэдлэгийн түвшинг шалгах зорилгоор элсэлтийн шалгалт авдаг

Танайх эчнээ хөтөлбөртөө ямар мэргэжлээр элсэлт авч, хэдэн жил сурч төгсгөдөг вэ?

  • Бизнесийн удирдлага,
  • санхүү,
  • нягтлан бодох бүртгэл хөтөлбөрүүдээр элсэлт авч байна. Эдгээр хөтөлбөрүүд нь нь 2 жилийн сургалттай. 

Эчнээ хөтөлбөрийн хичээллэх өдрүүдийг тодорхой хэлж өгөөч?

  • Бакалаврын эчнээ хөтөлбөрийн хичээл 8 сарын сүүлийн 7 хоногийн бямба гарагаас эхлэж, 6-р сарыг дуустал хичээллэнэ.  7 хоног бүрийн бямба гарагт 09:00-19:30 хүртэл хичээллэнэ.

Сургалтын төлбөрөө хувааж төлөх боломжтой юу?

  • Тиймээ, та сургалтын төлбөрөө хувааж төлөх боломжтой. Намар хичээл эхлэхээс өмнө нийт сургалтын төлбөрийн 50%-ийг, 2 сарын 01-ээс өмнө та үлдэгдэл төлбөрийг төлөх боломжтой.

Эчнээ хөтөлбөрт суралцаж буй оюутнуудад зориулсан хичээлээс гадна ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

  • Эчнээ хөтөлбөрийн оюутнуудын дунд 2 төрөлт спортын тэмцээн, мөн мэргэжлийн хичээлийн мини олимпиад зохион байгуулдаг уламжлалтай.

Эчнээ хөтөлбөрийн оюутнуудад ямар нэг сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгодог уу?

  • Тиймээ байдаг. Хэрэв та эхний хичээлийн жилдээ буюу 1-р дамжаандаа 3.7-оос дээш голч дүнтэй суралцвал 2-р дамжааны сургалтын төлбөрөөс 10% -ийн хөнгөлөлт авах боломжтой.
  • Мөн та бакалаврын эчнээ хөтөлбөрөө 3.6-аас дээш голч дүнтэй төгсвөл тус сургуулийн магистрын хөтөлбөрт элсэж, эхний хичээлийн жилдээ 10%-ийн хөнгөлөлттэй суралцах эрх авах боломжтой.

Магистрын хөтөлбөрийн бүртгэл хэзээ эхлэх вэ? Яаж бүртгүүлэх вэ?

  • 2023 оны 05 дугаар сарын 1-ээс 06 дугаар сарын 23-ны өдрийн 18:00 цаг хүртэл цахим /http://elselt.mandakh.mn/ болон биеэр хүрэлцэн ирж бүртгүүлнэ. Бүртгэлийн хураамж 15000 төгрөгийг төлсөнөөр таны бүртгэл баталгаажихийг анхаараарай.

Магистрын хөтөлбөрөөр хэдэн жил сурч төгсөх вэ? Элсэхэд ямар ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

  • Магистрын хөтөлбөр нь 1,5- 2 жилийн сургалттай бөгөөд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй, /нягтлан бодох бүртгэл, санхүү, банк, эдийн засаг, даатгал, маркетинг, бизнесийн удирдлага, менежмент/  2.5-аас дээш голч дүнтэй төгссөн байна.

Магистрын хөтөлбөрөөр суралцагч нь диплом бичихгүй төгсөж болох уу?

  • Болно. Магистрын хөтөлбөр үндсэн 2 хэлбэрээр сургалтаа явуулдаг.
  1. Мэргэжлийн мастер буюу диплом бичихгүй кредит цуглуулдаг
  2. Судлаач мастер буюу суурь хичээлээ судлан диплом бичиж, хамгаалж төгсдөг.

Магистрын хэдэн хөтөлбөрөөр элсэлт авах вэ?

  1. Нягтлан бодох бүртгэл
  2. Санхүү
  3.  Банк
  4. Даатгал
  5. Бизнесийн удирдлага

Сургалтын төлбөрөө хувааж төлөх боломжтой юу?

  • Тиймээ, та сургалтын төлбөрөө хувааж төлөх боломжтой. Элсэлтээ баталгаажуулахад сургалтын төлбөрийн урьдчилгаа төлж, намар хичээл эхлэхээс өмнө 50%-ийг, 2 сарын 01-ээс өмнө та үлдэгдэл төлбөрийг төлөх боломжтой.

Элсэлтийн шалгалт авдаг уу? Авдаг бол ямар чиглэлээр авах вэ?

  • Мэргэжлийн суурь мэдлэг болон англи хэлний элсэлтийн шалгалт авдаг.

Шалгалтнаас чөлөөлөгдөх боломж байгаа болов уу?

  • IELTS-ийн 5.0 болон TOEFL-ийн 510-аас дээш оноотой эсвэл гадаадын их сургуулийн бакалаврын зэрэгтэй, дотоодын их, дээд сургуулийг гадаад хэлний чиглэлээр суралцаж төгссөн бол англи хэлний шалгалтаас чөлөөлөгдөнө.

Мандах Их Сургуулийн Магистрант, докторантын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын шилдэг нэг илтгэлийг шалгаруулж, тухайн жилийн сургалтын төлбөрийн доорхи хувьтай тэнцэх дүнтэй судалгааны тэтгэлэг олгоно. Үүнд:

  • Магистрантын шилдэг илтгэлд олгох судалгааны тэтгэлэг: 25%
  • Докторантын шилдэг илтгэлд олгох судалгааны тэтгэлэг:50%