Хөтөлбөрийн зорилго

Үндэсний болон олон улсын дээд боловсролын стандарт, ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан, англи, монгол хэл, санхүү, эдийн засаг, бизнесийн өндөр мэдлэгтэй, бизнес, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн орчуулга хийх, соёл-ёс зүйг эрхэмлэсэн хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ

  • Хүмүүнлэг, нийгмийн ухаан, мэдээллийн систем зэрэг ерөнхий эрдмийн суурь мэдлэг
  • Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, маркетинг, менжментийн ухааны суурь мэдлэг
  • Хэл шинжлэлийн ухааны үндсэн асуудлуудын (хэлний тогтолцоо, хэлний үзэгдлүүд) талаарх мэдлэг
  • Англи  хэлний бүтэц, тогтолцоо, хэв шинжийн судалгаа (хэл шинжлэлийн үүднээс)
  • Англи хэлний унших, сонсох, ярих, орчуулах суурь болон ахисан түвшний мэдлэг  
  • Англи, Америкийн утга зохиол, түүх, орон судлалын судалгаа (Соёл судлалын үүднээс)

ХӨТӨЛБӨРӨӨР ЭЗЭМШИХ ЧАДВАР, ДАДАЛ

  • Эдийн засаг, санхүү, бизнесийн шинжлэх ухааны ойлголт, зарчмыг судалж орчуулга хийх
  • Баримт бичгийг эх хэл болон англи хэл дээр боловсруулах
  • Англи, монгол хэлний хооронд үгсийн сангийн ба хэлзүйн хувиргалт хийх чадвар
  • Англи хэлээр эх зохиох, тухайн сэдвийн хүрээнд үг хэллэг, найруулга зүйг хангасан орчуулгын утга санааг бүрэн дүүрэн зөв буулгах  
  • Англи хэлээрх эх бичвэрийн утга санааг бүрэн ойлгож үндэсний сэтгэлгээний онцлогийг илэрхийлсэн орчуулга хийх
  • Англи болон эх хэлний хэрэглээг утга зохиолын хэлний хэм хэмжээнд  хөрвүүлэхэд оновчтой арга хэлбэрийг сонгон хэрэглэх
  • Онолын мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх чадвар
Бакалаврт бүртгүүлэх

Хөтөлбөрийн давуу тал

Эдийн засаг, санхүүгээр гүнзгийрэн мэргэшсэн англи, монгол хэл, эдийн засаг, бизнес, түүх, соёлын гүн бат мэдлэгтэй англи хэлний орчуулагч болон бэлтгэгдэнэ. Өнөөдөр зах зээлд нягтлан бодох бүртгэл, бизнес, эдийн засгийн мэргэжлийн англи хэлний мэдлэг, чадвартай орчуулагчийн эрэлт хэрэгцээ их байгаа нь энэ мэргэжлийг сонгон суралцах давуу тал болно.

Хөтөлбөрийн нэр Гадаад хэлний орчуулга (Англи хэл)
Мэргэжлийн нэр Англи хэлний орчуулагч
Индекс 023101                                    
Элсэгчийн боловсролын түвшин Бүрэн  дунд                                        
Суралцах хэлбэр Өдөр
Суралцах жил 4 жил


Мэргэжлийн суурь хичээлүүд

  • Англи хэлний авиа зүй
  • Англи хэлний үг зүй
  • Англи хэлний сонсгол ярианы дадал
  • Англи хэлний унших бичих дадал
  • Англи-Америкийн орон судлал
  • Хэлний онол, арга зүй
  • Хэл, соёл харилцаа
  • Монголын түүх, соёл
  • Монгол хэлний найруулга зүй
  • Эдийн засгийн онолын үндэс
  • Санхүүгийн үндэс
  • Менежментийн үндэс
  • Маркетингийн үндэс
  • Нягтлан бодох бүртгэлийн үндэс
  • Олон улс судлалын удиртгал
  • Гоо зүйн үндэс

Мэргэжлийн хичээлүүд

  • Орчуулгын онол
  • Эдийн засаг, бизнесийн орчуулга
  • Санхүүгийн англи хэл
  • Ахисан шатны англи хэл /Бизнесийн/
  • Монгол - англи орчуулга - 1, 2
  • Англи - монгол орчуулга
  • Англи - Америкийн уран зохиол
  • Албан бичгийн орчуулга
  • Зэрэгцүүлсэн хэл шинжлэл
  • Англи хэлний найруулга зүй
  • Аман орчуулга
  • Уран зохиолын орчуулга
  • Нийгэм, улс төрийн орчуулга
  • Аялал жуулчлалын орчуулга
  • Түүх, соёлын орчуулга

Ажлын байр

  • Англи хэлний орчуулагч, багш
  • Хөтөч, тайлбарлагч
  • Менежер, гадаад харилцааны ажилтан
  • Төслийн болон эрдэм шинжилгээний ажилтан
  • Гадаадын компанийн төлөөлөгч
  • Хэл шинжлэлийн мэргэжилтэн, судлаач