Хөтөлбөрийн зорилго

Нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцэн хөгжих чадвартай, бүтээлч, график дизайны чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ

  • Хүмүүнлэг, байгалийн ухааны суурь мэдлэгтэй болох
  • Зураглах ур чадварт суралцах
  • Мэргэжлийн өндөр ур чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй хөгжүүлэх
  • Өрсөлдөх чадвартай байх
  • Инновацид тулгуурласан сургалт-судалгаа-туршилт

ХӨТӨЛБӨРӨӨР ЭЗЭМШИХ ЧАДВАР, ДАДАЛ

  • Багийн зохион байгуулалтаар ажиллах, түүнийг удирдах чадвар эзэмших
  • Шинийг санаачлах эрмэлзэлтэй, уламжлалыг дээдлэн, уян хатан бүтээлч сэтгэлгээтэй байх, хувь хүний мэдлэг, ур чадвар, төлөвшлийг үнэлж, ухамсарладаг, бие даан суралцах ба цагийн болон нөөцийн менежментийг хэрэгжүүлдэг байх
  • Мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай, чадвартай, эдийн засгийн хувьд тооцоотой байх, өөрийгөө хөгжүүлэн мэргэжлээ дээшлүүлэх чадвартай болох
  • Үйлдвэрлэл, бизнесийн хүрээнд амжилттай ажиллах цогц чадвар
  • Дизайны шийдлийн үйлдвэр ба бизнес, гадаад орчин, нийгмийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох
  • Системтэйгээр удирдлагын түвшинд сэтгэн бодох, төлөвлөх
  • Үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг удирдах, манлайлах, хэрэгжүүлэх, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах “интерпрэйнер” ур чадварыг олгох
  • Санал бодлоо илэрхийлэх, баталгаажуулах, цахим хэрэгсэл, график, схем, мультимедиа дүрслэл ашиглах
  • График дизайнер хүний мэргэжлийн болон бизнесийн ёс зүй
Бакалаврт бүртгүүлэх

Хөтөлбөрийн давуу тал

Орчин үед зайлшгүй хэрэгтэй мэргэжлүүдийн нэг болоод байгаа график дизайны мэргэжил нь байгууллагын өнгө төрх, хэв маяг, маркетинг, борлуулалттай шууд холбоотой. График дизайн хөтөлбөрөөр суралцагсад нь уран төсөөлөл, бүтээлч байдал, ур чадвар, багаар ажиллах чадвар, үр ашигтайгаар үйлчлүүлэгч, хэрэглэгчтэйгээ харилцахад тусалдаг, ёс зүйтэй, харилцааны өндөр ур чадвартай, зах зээлд эрэлт хэрэгцээ өндөртэй мэргэжил юм.


Хөтөлбөрийн нэр График дизайн
Мэргэжлийн нэр График дизайн
Индекс 02202                                    
Элсэгчийн боловсролын түвшин Бүрэн  дунд                                        
Суралцах хэлбэр Өдөр
Суралцах жил 4 жил


Мэргэжлийн суурь хичээлүүд

  • Хар зураг I
  • Уран зураг I
  • Зохиомж I
  • Хар зураг II
  • Уран зураг II
  • Преспектив сүүдэр
  • График дизайны уран сайхны шийдэл
  • Үсгийн урлаг
  • Өнгө судлал

Мэргэжлийн хичээлүүд

  • Орон зайн зохиомж-Баримал
  • График дизайны програмууд
  • Дижитал график I
  • 3D График
  • Дизайны түүх онол
  • Дизайны менежмент
  • Концепци шинэ санаа, судалгаа
  • Анатоми
  • Гэрэл зураг
  • Гэрэл зураг II
  • Дижитал график II
  • Хөдөлгөөнт график I
  • График дизайн 1
  • График дизайн 2
  • Медиа технологи
  • Сав баглаа боодлын дизайн
  • Хэвлэлийн орчин үеийн аргууд
  • График дизайны төсөл

Ажлын байр

  • Дотоод гадаадын банк, бизнесийн байгууллагуудад дизайнер
  • Студи продакшны дизайнер
  • Хэвлэлийн үйлдвэрийн бүхий л салбарт дизайнер
  • Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, телевизийн дизайнер
  • Маркетингийн салбарт дизайнер
  • Сурталчилгааны агентлагуудад дизайнер
  • Зураг төслийн компаниудад дизайнер
  • Вэб дизайнер
  • Гэрэл зургийн студийн дизайнер