ЭРХЭМ ЗОРИЛГО

Эрдэм шинжилгээ сургалт-судалгааны  тэргүүлэх зэрэглэлийн номын сан болон хөгжих нөхцлийг бүрдүүлэн, шинэлэг үйлчилгээ  чадварлаг боловсон хүчин бүхий мэдээллийн төв байж, ОУ-ын жишигт ойртсон ухаалаг цахим номын сан байна.

 АЛСЫН ХАРАА

Мандах Их Сургуулийг Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн их сургууль болоход эрдэм шинжилгээ судалгааны түшиц төв байх

ҮНЭТ ЗҮЙЛС

Байгууллагын түүхэн замнал, нэр хүнд

Ёс зүй хариуцлага, нэгдмэл байдал

Баялаг фонд, сан хөмрөг

Тав тухтай орчин, техник технологи үйлчилгээ

 

 Танилцуулга

Номын сан нь 1992 онд Хүнсний Техник Мэргэжлийн сургуулийн байранд багш, ажилчдын хандивласан 300 гаруй номтой, 1 номын санчтайгаар анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.

1998 онд сургууль хичээлийн шинэ  байртай болж, 1 давхартаа 160мталбайтай,                    100 суудал бүхий  Номын сантай болсон.

2006 оноос  БСШУСайдын 441-р тушаалын дагуу номын  нэг бүрчилсэн бүртгэлийг шинэчлэх, номын фондод байгаа  ном, сурах бичгийг  Дьюгийн аравтын ангилалаар ангилах ажлыг эхлүүлсэн.

2011 онд номын  сангаа  өргөтгөн чөлөөт сонголттой, эрдэм шинжилгээний  42 суудалтай,  номын санг ашиглалтанд оруулж, оюутнууд  тав тухтай орчинд сонирхсон номоо өөрөө сонгон  унших боломжтой болсон.

 2011 онд Номын сан нь LIB4U NET  программыг нэвтрүүлж номоо бүртгэж эхэлсэн. Энэ программ нь  Windows XP үйлдлийн системтэй суурин  компьютер дээр ажиллахаар зориулагдсан, электрон каталогоо интернетэд байршуулах боломжгүй байсан.

.           Тус сургууль нь 2018 онд олон улсын стандарт бүхий хичээлийн шинэ байрыг ашиглалтанд оруулж  560м2 талбайтай, 430 суудал бүхий танхимтай номын санг байгуулсан.

2022 оноос  Номын сан нь бие даасан 1296м2  талбайтай 5-н давхар байртай болж, давхар бүртээ уншигчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан чөлөөт сонголтоор, е-уншлагын танхимаар, гэрээр ном олгох, хэрэглэгч төвтэй цахим үйлчилгээ, Эрдэм шинжилгээ судалгаа гэсэн 5н үндсэн чиглэлээр үйлчилгээг явуулж эхэллээ.

Тус номын сан нь 24000 гаруй номын фондтой, 450 суудалтай, 20 гаруй өрөө тасалгаатай,  300 гаруй эрдэм шинжилгээ судалгааны ажил,   400 гаруй цахим хэлбэрийн ном, Монгол, Англи, Япон, Орос хэл дээрхи  номын фондтойгоор багш оюутнуудад  үйлчилж байна

Номын сан нь  тус  сургуулийн сургалт,эрдэм шинжилгээний ажлын гол материаллаг бааз учраас их сургуулийн өсөлтийн гол хэмжүүр нь болсоор ирсэн.

 

 

Номын сангийн хамт олон