Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр

(Work-Based learning)

Мандах Их Сургууль нь 2023-2024 оны  хичээлийн жилээс хамтын ажиллагааны хүрээнд  гэрээ байгуулан “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр”-ийг Голомт банк, Түмэн торго ХХК, Мүүрь Аудит ХХК, Монос Улаанбаатар ХХК-иудтай   хамтран Нягтлан бодох бүртгэл, Санхүү, Банк, Бизнесийн удирдлага, Маркетингийн бакалаврын хөтөлбөртөө амжилттай  хэрэгжүүлж байна.  

“Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр нь”  Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монголын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” /MONGWBL/ төслийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд оюутны онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэх, ажлын байран дахь  сургалтаар болон ажлын туршлагаар дамжуулан, хувь хүний болон мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэн, хөгжүүлэхэд чиглэгдэнэ.

Мандах их сургуулийн оюутнуудын хувьд энэхүү хөтөлбөрт оролцсоноор эзэмшиж буй мэргэжлийнхээ чиглэлээр цалинтай ажиллахын зэрэгцээ хөтөлбөрөөрөө үргэлжлүүлэн  суралцах, туршлага хуримтлуулах, байгууллагын соёлоос суралцах зэрэг олон давуу талтай юм.

Энэ хичээлийн жилд Хамтын ажиллагааны хүрээнд гэрээ байгуулан “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлж байгаа дараах байгууллагуудад бакалаврын өдрийн хөтөлбөрийн IV түвшний оюутнуудаас сонгон шалгаруулалтанд тэнцсэн 57 оюутан хамрагдаад байна.  Үүнд: 

Голомт банк:  НББ хөтөлбөрийн 19 оюутан, Санхүү хөтөлбөрийн 11 оюутан, Банк хөтөлбөрийн 9 оюутан,  Бизнесийн удирдлага хөтөлбөрийн 2 оюутан, Маркетинг хөтөлбөрийн  1 оюутан

Мүүрь Аудит ХХК: НББ хөтөлбөрийн 8 оюутан

Түмэн торго ХХК:  НББ хөтөлбөрийн 4 оюутан

Монос-УБ ХХК: НББ хөтөлбөрийн 2 оюутан,  Санхүү хөтөлбөрийн 1 оюутан  тус  хөтөлбөрт амжилттай хамрагдаж байна.