Мандах Их Сургуулийн дэргэдэх “ Оюутны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”

Мандах Их Сургуулийн дэргэдэх “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” нь тус сургуулийн төгсөгчид болон оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, ажлын дадлага олгох, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор 2010 онд захирлын тушаалаар 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.

Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв дараах ажлуудыг зохион байгуулдаг. Үүнд:  

  • Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа хийх
  • Ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулах
  • Байнгын болон цагийн ажилд зуучлах
  • Ажлын байрны захиалгыг сургуулийн вэбсайтаар болон төгсөгчдийн холбооны пэйж хуудсаар мэдээлж, зуучлах