Сургалтын алба

Сургалтын алба

Мандах Их Сургуулийн сургалтын алба нь Дээд боловсролын  зэрэг олгох ажлыг Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, холбогдох хууль тогтоомж, Мандах Их Сургуулийн дүрэм, журмыг мөрдлөг болгон,  удирдлага, арга зүйгээр хангаж, зохион байгуулан ажилладаг.

Сургалтын алба нь тус сургуульд шинээр элсэж байгаа оюутнуудыг бүртгэн хүлээж авахаас эхлэн сургууль төгсөх хүртэлх үйл ажиллагааг хариуцан явуулдаг тус сургуулийн үндсэн албадын нэг юм.

Сургалтын алба нь дарга, хөтөлбөр хариуцсан ахлах ажилтан, 3 хөтөлбөр хариуцсан ажилтан, 2 оюутан хариуцсан ажилтны бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.


Сургалтын албаны зорилго

Сургалтын алба нь Мандах Их Сургуулийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу зохион байгуулах, оюутан, суралцагчдын сурах үйл ажиллагааг дэмжиж, шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж ажилладаг.


Зорилт

  • Сургалтын үйл ажиллагааны хэрэгжилтэнд хяналт тавьж, сургалтын тасралтгүй үйл ажиллагааг хангах
  • Бакалавр , магистр болон докторын хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын зохион байгуулалтын ажлыг зохих сургалтын стандартад нийцүүлэн төлөвлөх
  • Сургалтын үйл ажиллагааг сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хичээлийн хуваарийн дагуу зохион байгуулах
  • Сургуулийн бодлого, захиргаанаас гарсан шийдвэр, сургалтын үйл ажиллагааны талаарх мэдээллийг бусад алба нэгжтэй хамтран оюутнуудад хүргэж хэрэгжүүлэх
  • Оюутан, суралцагчдын санал хүсэлтийг сургуулийн удирдлага, холбогдох алба нэгжийн хүмүүст уламжилж хамтран шийдвэрлүүлэх

Сургалтын албаны онцлог үйл ажиллагаа

  • Мандах их сургуулийнэлсэгчдийн бичиг баримтыг хүлээн авч бүртгэн сургалтын мэдээллийн санд бүртгэнэ
  • Оюутан бүрийг улирлын болон төгсөлтөнд шалгалтанд орох эсэхийг шийдвэрлэнэ
  • Суралцагчдыг үргэлжлүүлэн суралцуулах, сургуулиас түр чөлөөлөх, сургуулиас гаргах, анги хэсэгт хуваарилах асуудлаар тушаал шийдвэрийн төсөл боловсруулж, шийдвэрлүүлнэ.
  • Сургалтын үнэлгээ, хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын нэгдсэн зохицуулалт,цахим сургалт зэрэг багш болон оюутныг дэмжих бүхий л үйл ажиллагааг хариуцан ажилладаг.
  • Мандах Их Сургуулийн сургалтын эхлэх, дуусах хугацааг тухайн хичээлийн жилийн нэгдсэн хуанлигаар тогтооно.
  • Сургалтын үйл ажиллагаа болон суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын үнэлгээний нэгтгэл, статистик тоо мэдээг гаргаж, мэдээллийн сан үүсгэж ажиллана.
  • Багшийн сургалтын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийг хянаж баталгаажуулна
  • Цахим сургалтыг зохион байгуулна
  • Суралцагчийн сурах үйл ажиллагаанд зөвлөгөө дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулна
  • Оюутны клуб, дугуйлан болон олон нийтийн байгууллагатай хамтран ажиллана

Сургалтын албаны амжилтаас

  • 2010 оны “Шилдэг ажилтан” Ё. Ариунчимэг
  • 2011 оны “Шилдэг ажилтан” Б. Батцэцэг
  • 2017 оны “Шилдэг ажилтан” Ц. Отгонцэцэг

 

Сургалтын албаны бүрэлдэхүүн