ACBSP нь 1988 онд Канзас мужид бизнесийн сургуулиуд, сургалтын хөтөлбөрүүдийн онцлогт тохирсон магадлан итгэмжлэл хийх зорилготой байгуулагджээ. Тухайн үед Америкийн дээд боловсролын 2400 гаруй байгууллагад бизнесийн удирдлага, санхүү, менежмент болон маркетингийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байсан ба эдгээрээс 260 нь магадлан итгэмжлэгдсэн байв. Үлдсэн 2140 сургуулиуд зөвхөн бизнесийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжилдэг тухайн мэргэжлийн философи, агуулгыг нарийн мэддэг, зорилго зорилтыг нь ойлгодог тийм магадлан итгэмжлэлийн байгууллагатай болох шаардлага тавьсны үндсэн дээр ACBSP байгуулагдсан юм. ACBSP нь 1992 онд USDE-ээр, 2001 онд CHEA-аар хүлээн зөвшөөрөгдсөн нь эдийн засаг бизнесийн чиглэлийн магадлан итгэмжлэх байгууллагуудаасаа анхных нь болсон түүхтэй. 2001 оны байдлаар 47 орны 930 гаруй гишүүнтэй болсон байна. Одоогийн байдлаар Монгол улсын 12 их, дээд сургууль АНУ-ын Бизнесийн сургуулиуд, сургалтын хөтөлбарийн магадлан итгэмжлэлийн зөвлөл / ACBSP/-ээр магадлан итгэмжлүүлэхээр хүсэлтээ гарган хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна. Энэхүү ажиллагаанд БМИҮЗ нь Үндэсний төлөөлөгчөөр оролцон эдгээр сургуулиуд болон ACBSP-г холбон хамтран ажиллахаар санамж бичигт 2011 оны 11 дүрээр сарын 25-нд хоёр тал гарын үсэг зурсан болно.

Мандах ИС нь зөвхөн үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлээд зогсохгүй олон улсын стандарт, дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн боловсролын үйлчилгээг үзүүлэх эрхэм зорилгын хүрээнд олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлүүлэх ажлыг их дээд сургуулиудаа манлайлан оролцсоны үр дүнд АНУ-ын Бизнесийн байгууллага болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэх байгууллагаар 2014 онд байгууллага болон хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн. Тус байгууллагаар нягтлан бодох бүртгэлийн бакалавр, бизнесийн удирдлагын бакалавр, банкны бакалаврын хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлсэн. 

                                          

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ гэдэг нь чанарын урьдчилан тогтоосон шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж байгаа буюу давуулан биелүүлж буй боловсролын байгууллага, эсвэл түүний тодорхой салбарын үйл ажиллагааг эрх бүхий хөндлөнгийн этгээд магадлан шалгаж, хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаа юм.

Магадлан итгэмжлэл нь байгууллагын буюу сургалтын байгууллагыг бүхэлд нь хамарсан, хөтөлбөрийн буюу сургалтын тодорхой нэгжийн үйл ажиллагааг хамарсан гэсэн хоёр үндсэн хэлбэртэй байна.

 

Манай хамт олон хамгийн эхэнд байгууллагаа үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлэх ажлыг эхлүүлж, шалгуур, шаардлагын дагуу 1999, 2004, 2015, 2018 онуудад амжилттай магадлуулсан билээ. Байгууллагын магадлан итгэмжлэлийн зэрэгцээ хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн ажлыг эхлүүлэн, шалгуур шаардлагыг ханган, амжилттай магадлуулж ирсэн. Тухайлбал, манай нягтлан бодох бүртгэлийн бакалаврын хөтөлбөр нь 4 удаа магадлагдсан “бренд” хөтөлбөр гэж нэрлэгдэх болсон. Түүнчлэн нягтлан бодох бүртгэлийн магистрын хөтөлбөрөө 2018 онд, санхүүгийн бакалаврын хөтөлбөрөө 2020 онд тус тус магадлуулаад байна.

 

 

ISO 9001:2015 Чанарын Удирдлагын Стандарт

Мандах ИС нь SFCS байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажлын төлөвлөгөө гаргаж, цуврал сургалт, зөвөлгөө авсны зэрэгцээ чанарын зорилго, зорилтоо хамт олноосоо санал авч боловсруулан, гарын авлага гаргасан. Ийнхүү ажилласанаар стандартын шалгуур, шаардлагыг хангаж, 2017 онд ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн анхны хувийн их сургууль болсон.

 

ISO 21001:2018 Боловсролын Байгууллагын Менежментийн Тогтолцооны Стандарт

Мандах ИС нь 2018 оноос Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001:2018 стандартыг нэвтрүүлэхээр шийдвэрлэж, стандартын шалгуур шаардлагыг хангахын тулд сургуулийн зарим эрх зүйн бичиг баримтанд нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр боловсруулах, стандартын гарын авлага бэлтгэх ажлуудыг гүйцэтгэсэн.  Үүний үр дүнд стандартын шалгуур шаардлагыг хангаж, 2020 оны 7 сарын 30-ны өдөр баталгаажуулалтын гэрчилгээгээ хүлээн авснаар МУ-ын их дээд, сургуулиудаас анхлан Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001:2018 стандартыг нэвтрүүлсэн их сургууль болсон.

Европын Бизнес Ассемблэйн Бүс Нутгийн Шилдэг Байгууллага 

Дэлхийн Бизнесийн Нэгдсэн Холбооны Шилдэг Байгууллага

Дэлхийн бизнесийн нэгдсэн холбоо /World Confederation of Businesses/ Хятадын Хонг Конг улсад 2018 оны 11 сарын 14-15-ны өдрүүдэд “One world-One award” уриан дор “THE BIZZ AMEA-2019” ёслолын арга хэмжээг зохион байгуулж тус арга хэмжээнд Мандах ИС нь 2018 оны Дэлхийн бизнесийн нэгдсэн холбооны Шилдэг байгууллага /Inspirational company/-аар шалгарав.

Peregrine Academic Service

2012 оноос 2021 он хүртэл нийт Inbound шалгалтыг 644, Outbound шалгалтыг 1199 оюутан өгсөн бөгөөд Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрөөр ACBSP-ийн 8 бүстэй харьцуулахад 6.52%-иар, Монголын хувийн өмчит их дээд сургуулиудаас 5.3%-иар, төрийн өмжит их дээд сургуулиудаас 7.57%- иар илүү чанарын үзүүлэлт гарсан байна.

ACBSP-нь 60 орны 1260 гаруй гишүүнтэй дэлхийн хэмжээнд бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэдэг АНУ-ын боловсролын яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн анхны магадлан итгэмжлэлийн байгууллага юм. ACBSP байгууллагаар Мандах их сургууль 2012 онд байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэсэн монголын анхны сургуулиудын нэг бөгөөд одоогоор монголын 13 их дээд сургууль магадлан итгэмжлэл хийлгээд байна.

Бид жил бүр ACBSP-ийн Platinum Sponsor байгууллага болох Peregrine Global Services байгууллагын бизнесийн хөтөлбөртэй их, дээд сургуулиудад бизнесийн сургалт, боловсролын мэдлэгийн түвшинг тогтоох шалгалтыг өгч ахиц дэвшлээ үнэлүүлдэг. Төгсөх курсийн оюутнуудаас авдаг Outbound буюу гарцын шалгалт нь тухайн сургуулийн сургалтын чанарыг тодорхойлохоос гадна хөтөлбөрийн шинэчлэл, сайжруулалт ямар түвшинд хийгдэж байгааг харуулдаг гол шалгуурын нэг юм.

2021-2022 оны хичээлийн жилийн манай сургуулийн төгсөх ангийн оюутнуудын өгсөн Outbound шалгалтын үр дүнг ACBSP-ийн 8-р бүсд багтдаг 15 сургуультай харьцуулж үзвэл өсөлтийн хувь өндөр байгааг тус байгууллагын тайлангаас харж болохоор байна.

Мандах ИС нь UMAP хөтөлбөрт нэгдэж Ази Номхон далайн орнуудын сургуулиудын консорциумтай 2021 оны 11 сарын 29-ний өдөр гэрээ байгуулж  доорх чиглэлүүдээр хамтран ажиллаж байна. Үүнд:

  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил дээр хамтран ажиллах
  • Бакалавр болон Магистрын хөтөлбөрийн оюутан солилцоо
  • Багш  нарын богино болон урт хугацааны солилцооны  хөтөлбөр

 

 

 

 

 

 

Дотоод чанарын баталгаажилт нь сургууль, хөтөлбөрийн тавьсан стратеги зорилтыг бодитой, үр өгөөжтэй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилго бүхий хүчирхэг арга хэрэгсэл юм.

Мандах Их Сургууль нь стратеги зорилтыг бодитой үр өгөөжтэй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоотой бөгөөд эрхэм зорилгоо тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх, хөгжүүлэх, стратеги арга замыг тодорхой зураглаж заасан байдаг. Энэ нь оновчтой тодорхойлогдсон стратеги төлөвлөгөөтэй байхын зэрэгцээ бүрэн жигд үр дүнтэйгээр хэрэгжүүлэх боломжийг хангасан чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоог бий болгосон.

Мандах Их Сургуулийн чанарын дотоод баталгаажуулалтын матриц

Чанарын баталгаажуулалтын түвшин

 

Дотоод чанарын баталгаажуулалт

Хөндлөнгийн чанарын баталгаажуулалт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Байгууллага

Хариуцах алба нэгж

Оролцооны хэрэгсэлүүд

Үндэсний хэмжээнд

Олон улсын хэмжээнд

 

 

 

Чанарын удирдлага, зохицуулалтын алба

  • Сургалтыг дэмжих орчны судалгаа
  • Багш ажилтны сэтгэл ханамжийн судалгаа
  • Багшийн заах арга зүйн судалгаа
  • Багш, ажилтны сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгаа
  • Байгууллагын менежментийг сайжруулахад чиглэсэн судалгаа, санал асуулга
  • Удирдлагын дүн шинжилгээ

 

 

 

 

 

 

 

 

БМИҮЗ

 

 

 

 

 

ACBSP болон бусад олон улсын байгууллагууд

 

ISO9001:2015 стандартын баталгаажуулалт

 

ISO21001:2018 стандартын баталгаажуулалт

 

 

Хөтөлбөрийн хороо

  • Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ, баталгаажуулалт

 

 

Чанарын үнэлгээний хороо

  • Төгсөгчийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа
  • Ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгаа
  • Стандартын хэрэгжилтийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа

 

Эрдэм шинжилгээ, судалгааны хороо

  • Эрдэм шинжилгээний бүтээл,судалгааны ажилд хийсэн дүн шинжилгээ
  • Судалгааны багуудын үйл ажиллагаанд хийсэн үнэлгээ

 

Дотоод аудитын баг

  • ISO9001:2015, ISO21001:2018 стандартын дотоод аудит, дүн шинжилгээ

 

Байгууллагын магадлан итгэмжлэлийн ажлын хэсэг

  • Байгууллагын өөрийн үнэлгээ

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

Сургалтын хөтөлбөр

 

 

 

Чанарын удирдлага, зохицуулалтын алба

  • Перегрин хөндлөнгийн үнэлгээ
  • Ангийн зөвлөх багшийн судалгаа
  • Төгсөх дамжааны оюутныг дадлагажуулагч байгууллагын үнэлгээ
  • Сургалтын хөтөлбөрийг үнэлэх судалгаа/төгсөх түвшний оюутан/

 

 

 

 

 

 

БМИҮЗ, Мэргэжлийн байгууллагууд

 

 

 

 

 

ACBSP  болон бусад  олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагууд

 

Peregrine Global Services

 

 

 

 

 

Хөтөлбөрийн хороо

  • Хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ хийх

 

Чанарын үнэлгээний хороо

  • Төгсөгчийн хөдөлмөр эрхлэлтийн мөшгих судалгаа-1
  • Төгсөгчийн хөдөлмөр эрхлэлтийн мөшгих судалгаа-2

 

Сургалтын хөтөлбөрийн дэд хороо, тэнхим

  • Хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгаа
  • Шинэ хөтөлбөр нээх эрэлт, хэрэгцээний судалгаа
  • Мэргэжлийн салбар дахь нөлөөллийн судалгаа
  • Мэргэжлийн байгууллага,  холбоодтой хийх фокус уулзалт, семинар зохион байгуулж санал авах
  • Танилцах болон үйлдвэрлэлийн дадлагын хөтөлбөрийн хэрэгжилтэнд хийсэн дүн шинжилгээ

 

Сургалтын алба

  • Сургалтын чанар, амжилт, шилжилт хөдөлгөөнд хийх шинжилгээ

 

Санхүү аж ахуйн алба

  • Хөтөлбөрийн санхүүгийн дүн шинжилгээ

 

Номын сан

  • Хөтөлбөрийн номын сангийн баяжилтын судалгаа, шинжилгээ

 

Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн ажлын хэсэг

  • Хөтөлбөрийн  өөрийн үнэлгээ

 

Дотоод магадлан итгэмжлэлтийн ажлын хэсэг

  • Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээ

 

 

 

3

 

 

Хичээлийн хөтөлбөр

 

 

Хичээлийн баг, багш

  • Хөтөлбөрийг дотоодын болон гадаадын их сургуулиудтай харьцуулсан судалгаа
  • Хичээлийн ахиц дэвшлийн үнэлгээ /inbound, outbound/
  • Хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх судалгаа
  • Оюутны дүнгийн үзүүлэлтэнд хийх дүн шинжилгээ/амжилт, чанар/
  • Хичээлийн хөтөлбөрийн үнэлгээ, сайжруулалт

 

 

 

 

Дотоод чанарын баталгаажуулалтын хүрээнд хийгддэг судалгаанууд: