Дархан-Уул аймаг дахь Салбар сургууль

Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн зорилго

Нягтлан бодох бүртгэлийн өдөр ба эчнээ хөтөлбөрөөр сургалт явуулж, хөдөө орон нутагт  чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмэрээ оруулахад оршино. Тус салбар сургууль нь 2007 онд байгуулагдсан. Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрөөр өдрийн ба эчнээ сургалт явуулж, хөдөө орон нутагт  чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмэрээ оруулж байна. Өдрийн хөтөлбөр нь аудит, банк чиглэлээр гүнзгийрдэг ба 4 жил, эчнээ хөтөлбөр нь мэргэжил харгалзахгүй бакалаврын зэрэгтэй хүмүүсийг элсүүлж 2 жил суралцуулан “Нягтлан бодох бүртгэлийн бакалавр”-ын зэрэгтэй төгсгөдөг. Төгсөгчдийн ихэнх нь хөдөө орон нутагтаа мэргэжлээрээ ажиллаж байна.


 

 

 

 

Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн амжилтаас

Тус салбар сургууль нь 2007 онд байгуулагдсан. Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрөөр өдөр болон эчнээ сургалт явуулж, хөдөө орон нутагт чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмэрээ оруулж байна. Өдрийн хөтөлбөр нь 4 жил, эчнээ хөтөлбөр нь мэргэжил харгалзахгүй бакалаврын зэрэгтэй хүмүүсийг элсүүлж 2 жил суралцуулан “Нягтлан бодох бүртгэл” болон “Санхүү” мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсгөдөг. Төгсөгчдийн ихэнх нь хөдөө орон нутагтаа мэргэжлээрээ ажиллаж байна.

Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадад багийн дүнгээр

  • 2015 онд Алтан медаль
  • 2014, 2016, 2023 онуудад Мөнгөн медаль
  • 2017, 2018, 2022 онуудад Хүрэл медаль

Менежментийн улсын олимпиадад багийн дүнгээр

  • 2015 онд Алтан медаль
  • 2014, 2019 онуудад Мөнгөн медаль

Татварын улсын олимпиадад

  • 2017, 2019, 2023 онуудад Хүрэл медаль /багш /
  • 2018, 2022, 2023 онуудад Хүрэл медаль /оюутан/
  • 2023 онд Алтан медаль /багш /

НББ, англи хэлний улсын олимпиадад

  • 2017 онд Алтан медаль
  • 2019 онд Хүрэл медаль

НББ-ийн англи хэлний орчуулгын улсын олимпиадад

  • 2015 онд Алтан медаль
  • 2023 онд Мөнгөн медаль

 

 

 

Салбар сургуулийн бүрэлдэхүүн