Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад анх удаа бакалавр, магистр, докторын шатлалд суралцаж байгаа Монгол улсын иргэнд Оюутны хөгжлийн зээлийг олгоно.
Оюутны хөгжлийн зээлийн зорилго нь оюутан, суралцагчид сургалтын төлбөрийн дарамтгүй суралцах боломжийг бүрдүүлэх, сургуулийн сургалтын үйл ажиллагааны чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оршино.
Зээлийн ерөнхий шаардлага
Оюутны хөгжлийн зээлийг дараах шаардлагыг хангасан суралцагчидтай Боловсролын зээлийн сан зээлий гэрээ байгуулан хичээлийн жилийн тухайн улиралд сонгосон багц цагийн төлбөртэй тэнцэх хэмжээний зээлийг суралцаж байгаа сургуулиар дамжуулан санхүүжилтийг олгоно.
Эргэн төлөлт
Бүрдүүлэх бичиг баримт
Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын боловсрол эзэмших өдрийн ангид суралцагч болон хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол улсын дээд боловсролын сургалтийн байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд тус тус сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, амжиргааны зардал зэрэг санхүүгийн дэмжлэгийг олгоно.
Буцалтгүй тусламж
Амжиргааны зардал
Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлэн суралцаж буй сургуулийн сургалтын албанд өгнө.