Хөтөлбөрийн зорилго

Маркетингийн хөтөлбөрөөр олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий онолын мэдлэг, судалгааны арга барил, бие даасан бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны өндөр ур
чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй, судалгааны арга зүй эзэмшсэн маркетингийн мэргэжилтэн бэлтгэх.

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ

  • Дээд боловсролтой мэргэжилтний зайлшгүй мэдвэл зохих хүмүүнлэг нийгмийн ухаан, математик статистик, мэдээллийн систем зэрэг ерөнхий эрдмийн суурь мэдлэг
  • Маркетингийн суурь мэдлэг
  • Бизнесийн баримт бичгийг боловсруулах, бизнесийн харилцаанд оролцох
  • Мэргэжлийн англи хэл болон бусад гадаад хэлний мэдлэг, хэрэглээ
  • Оновчтой шийдлийг тодорхойлох, дизайн болон урлагийн мэдрэмжид суурилсан онолын мэдлэг
  • Эдийн засгийн суурь мэдлэг, микро, макро эдийн засгийн онол, нягтлан бодох бүртгэл, банк санхүү, маркетинг, менежмент, мэдээллийн технологи зэрэг мэргэжлийн суурь мэдлэг
  • Мэргэжлийн хүрээнд судалгаа, шинжилгээний ажлыг хийх, үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах
  • Бие хүний төлөвшил болон харилцааны ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, илтгэх, мэдээллийн технологи ашиглах, өөрийгөө хөгжүүлэх, манлайлах

ХӨТӨЛБӨРӨӨР ЭЗЭМШИХ ЧАДВАР, ДАДАЛ

  • Маркетингийн удирдлагын шийдвэр гаргах, байгууллагын нөхцөл байдлын судалгаа хийх, маркетингийн төлөвлөгөөнд тусгах стратеги болон тактикийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах, багаар ажиллах
  • Үйлчилгээний маркетингийн онцлогийг ялган мэдэж, үйл ажиллагааны оновчтой шийдвэр гаргах, байгууллагын нөхцөл байдалд үндэслэн үйлчилгээний зөв стратегийг маркетингийн төлөвлөгөөнд тусгах
  • Судалгааны үе шатын дагуу зөв мэдээлэл цуглуулж, өгөгдөл дээр үндэслэн анализ хийхдээ оновчтой судалгааны арга барилыг сонгох, аливаа асуудлын гол мөн чанарыг ойлгон, дүн шинжилгээ хийх
  • Идэвхжүүлэлтийн арга хэрэгслүүдийг уялдаа холбоотойгоор, хоорондын зөрчилгүйгээр хослуулж ашиглах
  • Гадаад зах зээл дэх мэдээллийг цуглуулж, нэгтгэн, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр төлөвлөгөө, стратеги боловсруулах, тайлагнах
  • Хэрэглэгчийг таньж судлах, зан төлөвийг мөн чанарыг тогтоох, амьдралын хэв маяг болон сэтгэл зүйн хүчин зүйлийг тодорхойлох, худалдан авах шийдвэр гаргалтад үзүүлэх нөлөө, үр дүнг тайлбарлах
  • Барааны тэмдгийг бүртгүүлэх, хамгаалах, эзэмших талаар хууль эрх зүйн мэдлэгийг олгох, шинэ брэнд бий болгох, брэндийн хоногшуулалтыг оновчтой явуулах, байгууллагын брэндийн цогц төлөвлөгөөг боловсруулах
  • Олон нийтийн үзэл бодлыг нэгтгэсэн нийгмийн маркетингийн хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх, олон нийт хэрэглэгчидтэй урт хугацааны сайн харилцааг тогтоох, бизнесийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, удирдах, хянах, үр дүнг тайлагнах
  • Байгууллагын маркетингийн талаарх вэб танилцуулга, баннер сурталчилгаа бэлтгэх, хөгжүүлэх, үр дүнг хэмжих, онлайн судалгааны онцлог, зорилтот сегментэд хүрэх стратегийг интернетээр дамжуулан төлөвлөж, хийх
  • Байгууллагын зорилгыг дэмжсэн сурталчилгааг олон нийтэд хүргэх төлөвлөгөө боловсруулж, мэдээллийн хэрэгслийг оновчтой сонгон, боломжит төсвийг тооцоолон, үр ашгийг хэмжих
  • Байгууллагын эрх зүйн баримт бичгийг бүрдүүлж, боловсруулах, багаар ажиллах, ёс зүйтэй, өөрийгөө хөгжүүлэх Мэргэжлийн програм хангамжийг ашиглах ахисан түвшиний чадвар
Бакалаврт бүртгүүлэх

Хөтөлбөрийн давуу тал

Энэхүү бакалаврын хөтөлбөрөөр суралцснаар ХОС ДИПЛОМ олгох хөтөлбөрт  тавигдах шаардлагыг хангаснаар хамрагдах боломжтой юм. Тус хөтөлбөрөөр суралцан төгсөөд нягтлан бодох бүртгэл, санхүү, банк, даатгал, бизнесиийн удирдлагын магистрын хөтөлбөрт үргэлжлүүлэн магистрантурт суралцах боломжтой.


Хөтөлбөрийн нэр Маркетинг 
Мэргэжлийн нэр Маркетингийн менежмент
Индекс 041401                                     
Элсэгчийн боловсролын түвшин Бүрэн  дунд                                        
Суралцах хэлбэр Өдөр
Суралцах жил 4 жил


Мэргэжлийн суурь хичээлүүд

  • Нягтлан бодох бүртгэлийн үндэс
  • Санхүүгийн бүртгэл
  • Санхүүгийн үндэс
  • Санхүүгийн удирдлага
  • Статистикийн үндэс
  • Эконометрикс
  • Менежментийн үндэс
  • Маркетингийн үндэс
  • Хэрэглэгчийн зан төлөв

Мэргэжлийн хичээлүүд

  • Маркетингийн менежмент
  • Үйлчилгээний маркетинг
  • Борлуулалтын менежмент
  • Маркетингийн судалгаа
  • Маркетингийн харилцаа
  • Олон улсын маркетинг
  • Байгууллагын маркетинг
  • Брендийн удирдлага
  • Интернет маркетинг
  • Бизнесийн бодлого, төлөвлөлт
  • Мэргэжлийн англи хэл II
  • Эдийн засгийн загварчлал
  • Өртгийн бүртгэл
  • Маркетингийн аудит
  • Санхүүгийн шинжилгээ, төлөвлөгөө

Ажлын байр

  • Маркетингийн менежер, мэргэжилтэн
  • Брэнд менежер, мэргэжилтэн
  • Борлуулалтын менежер, мэргэжилтэн
  • Зах зээлийн судлаач
  • Зар сурталчилгааны менежер, мэргэжилтэн
  • Олон нийтийн харилцааны менежер
  • Борлуулалт, логистик хариуцсан менежер
  • Төр, улсын байгуулллагад олон нийтийн харилцааны мэргэжилтэн
  • Импорт, экспорт хариуцсан менежер