Хөтөлбөрийн зорилго

Бизнесийн удирдлагын хөтөлбөрөөр зах зээлд өрсөлдөх чадвар бүхий онолын болон практик мэдлэгтэй, судалгааны арга зүйг эзэмшсэн, бие даасан бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны өндөр ур чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй, бизнесийн удирдлагын мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ

  • Дээд боловсролтой мэргэжилтний зайлшгүй мэдвэл зохих хүмүүнлэг нийгмийн ухаан, математик статистик, мэдээллийн систем суурь мэдлэг эзэмших
  • Бизнесийн удирдлагын суурь мэдлэг эзэмших
  • Бизнесийн баримт бичгийг боловсруулах, бизнесийн харилцаанд оролцох, мэргэжлийн ёс зүйг сахих
  • Мэргэжлийн англи хэлний мэдлэг, хэрэглээ
  • Тоон болон статистик шинжилгээний аргуудыг эзэмших
  • Эдийн засгийн суурь мэдлэг, микро, макро эдийн засгийн онол, нягтлан бодох бүртгэл, санхүү, маркетинг, менежмент, мэдээллийн технологи зэрэг мэргэжлийн суурь мэдлэг
  • Мэргэжлийн хүрээнд судалгаа, шинжилгээний ажлыг хийх, үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах
  • Бие хүний төлөвшлийн болон харилцааны ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, илтгэх, мэдээллийн технологи ашиглах, өөрийгөө хөгжүүлэх, манлайлах

ХӨТӨЛБӨРӨӨР ЭЗЭМШИХ ЧАДВАР, ДАДАЛ

  • Бизнесийн удирдлагын шийдвэр гаргах, байгууллагын нөхцөл байдлын судалгаа хийх, маркетингийн төлөвлөгөөнд тусгах стратеги болон тактикийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах, багаар ажиллах
  • Мэргэжлийн онцлогийг ялган мэдэж, үйл ажиллагааны оновчтой шийдвэр гаргах, байгууллагын нөхцөл байдалд үндэслэн үйлчилгээний зөв стратегийг маркетингийн төлөвлөгөөнд тусгах
  • Зах зээлийн нөхцөлийг үнэлж, тулгарч буй асуудлуудыг тодорхойлох болон шийдвэрлэх боломжит хувилбаруудыг боловсруулах, үнэлгээний хэмжүүрүүдийг тодорхойлох, оновчтой төлөвлөх, зохион байгуулах
  • Байгууллагад сургалт зохион байгуулах, сургалтын үр дүнг үнэлэх, ажиллагсдын карьер төлөвлөлт хийх
  • Хэрэглэгчийг таньж судлах, зан төлөвийг мөн чанарыг тогтоох, амьдралын хэв маяг болон сэтгэл зүйн хүчин зүйлийг тодорхойлох, худалдан авах шийдвэр гаргалтанд үзүүлэх нөлөө, үр дүнг тайлбарлах
  • Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, санхүүгийн тайланг бэлтгэх, гүйцэтгэлийг хэмжих арга зүй тодорхойлох
  • Аудит ба баталгаажуулалт, удирдлагын нягтлан бодох бүртгэл ба хяналт хийх
  • Мөнгө, санхүү, эдийн засгийн онол дээр тулгуурлан удирдлагын оновчтой шийдвэр гаргах
  • Бизнесийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, удирдах, хянах, үр дүнг тайлагнах
  • Бизнесийн удирдлага, зохион байгуулалт, менежмент ба стратегийн шийдвэр гаргах
  • Байгууллагын хүний нөөцийн төлөвлөгөө, хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах
  • Бизнесийн ба арилжааны хууль тогтоомжийн хүрээнд байгууллагын эрх зүйн баримт бичгийг бүрдүүлж, боловсруулах, багаар ажиллах, ёс зүйтэй, өөрийгөө хөгжүүлэх
Бакалаврт бүртгүүлэх

Хөтөлбөрийн давуу тал

Энэхүү бакалаврын хөтөлбөрөөр суралцснаар ХОС ДИПЛОМ олгох хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангаснаар хамрагдах боломжтой юм. Тус хөтөлбөрөөр суралцан төгсөөд нягтлан бодох бүртгэл, санхүү, банк, даатгал, бизнесиийн удирдлагын магистрын хөтөлбөрт үргэлжлүүлэн магистрантурт суралцах боломжтой.

Хөтөлбөрийн нэр: Бизнесийн удирдлага
Индекс: 041301                                     
Элсэгчийн боловсролын түвшин: Бүрэн  дунд                                        
Суралцах хэлбэр: Өдөр
Суралцах жил: 4


Дараах мэргэжлийн хичээлүүдийн багцаас сонгон судласнаар таны өрсөлдөх болон хөрвөх чадварыг нэмэгдүүлэхээс гадна ажлын байранд очиход онцлог давуу талуудыг танд бий болгоно.

Санхүүгийн багц

  • Санхүү удирдлага II
  • Санхүүгийн хянан шалгалт
  • Олон улсын санхүүгийн менежмент
  • Санхүүгийн шинжилгээ төлөвлөлт

Нягтлан бодох бүртгэлийн багц

  • Өртгийн удирдлага II
  • Санхүү бүртгэл II
  • Татварын бодлого эрх зүй
  • Аудит

Банкны багц

  • Банкны менежмент
  • Банкны аудит
  • Зээлийн бодлого шинжилгээ
  • Банкны эрсдэлийн менежмент

 

Мэргэжлийн суурь хичээл

Заавал суралцах хичээлүүд

  • Нягтлан бодох бүртгэлийн үндэс
  • Санхүүгийн бүртгэл
  • Санхүүгийн үндэс
  • Санхүүгийн удирдлага
  • Статистикийн үндэс
  • Эконометрикс

 

Сонгон суралцах хичээлүүд

  • Менежментийн үндэс
  • Маркетингийн үндэс
  • Стратегийн менежмент
  • Үйлдвэрлэлийн менежмент

Мэргэжлийн хичээл

Заавал суралцах хичээлүүд

  • Мэдлэгийн менежмент
  • Хүний нөөцийн менежмент
  • Удирдлагын шийдвэр
  • Бизнесийн бодлого, төлөвлөлт
  • Инновацийн менежмент
  • Бизнесийн харилцаа, ёс зүй
  • Маркетингийн менежмент

 

Сонгон суралцах хичээлүүд

Багц-1 Санхүү

  • Санхүүгийн удирдлага II
  • Санхүүгийн шинжилгээ, төлөвлөгөө
  • Санхүүгийн хяналт, шалгалт 

 

Багц-2 Нягтлан бодох бүртгэл

  • Санхүүгийн дунд шатны НББ I
  • Санхүүгийн дунд шатны НББ II
  • Аудит

 

Багц-3 Банк

  • Банкны менежмент
  • Банкны эрсдлийн менежмент
  • Банкны хяналт шалгалт, аудит

Ажлын байр

  • Бүх салбарын дунд болон удирдах албан тушаал
  • Бизнесийн менежер
  • Бизнесийн шинжээч
  • Төслийн менежер, мэргэжилтэн
  • Стратеги төлөвлөлтийн мэргэжилтэн
  • Байгууллагын бүх шатны менежер
  • Бизнесийн зөвлөх
  • Худалдааны төлөөлөгч