Хөтөлбөрийн зорилго

Орчин үеийн машин, тоног төхөөрөмж, тээврийн зохион байгуулалтын өндөр
мэдлэгтэй, инженерийн болон эдийн засгийн шинжлэх ухааныг хослуулан
хэрэглэн, үр ашгийг тооцож, төлөвлөх, ашиглах, удирдах бие даасан бүтээлч
сэтгэлгээтэй, харилцааны ур чадвартай, судалгаа, шинжилгээ хийх, мэргэжлийн
гадаад хэлний мэдлэгтэй, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ

  • Дээд боловсролтой мэргэжилтний зайлшгүй мэдвэл зохих хүмүүнлэг, нийгмийн ухаан, байгалийн шинжлэх ухааны математик, физик, мэдээллийн систем зэрэг ерөнхий эрдмийн суурь мэдлэг;
  • Инженерийн зураг зүй боловсруулах, инженерийн програм /CAD/ ашиглах мэдлэг;
  • Инженерийн төрөл бүрийн тооцоолол хийх мэдлэг;
  • Машин механизмын бүтэц ойлгох, шинжилгээ хийхмэдлэг;
  • Материалын бүтэц, шинжийн хоорондын хамаарал судлахмэдлэг;
  • Хий шингэний тоног төхөөрөмжийг ашиглахмэдлэг;
  • Цахилгаан техник, электроникийн хэрэглээний мэдлэг;
  • Эдийн засгийн суурь мэдлэг /микро, макро, санхүү болон менежмент/;

ХӨТӨЛБӨРӨӨР ЭЗЭМШИХ ЧАДВАР, ДАДАЛ

  • Механик системийн зохион байгуулалт, ажиллах зарчим, төхөөрөмж хэрэглэх, тэдгээрийг боловсронгуй болгох чадвар;
  • Инженерийн хийц, түүний үндсэн үзүүлэлтийг тодорхойлох, электрон удирдлагын төхөөрөмжийг ашиглах,тоног төхөөрөмжийг сонгох, ашиглах чадвар;
  • Үйлдвэрлэлийн машин, технологийг хэрэглэх, удирдах, боловсронгуй болгох, хяналт тавих, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх чадвар;
  • Машины ажиллах чадвар, техникийн нөөцийг сэргээх, технологи ажиллгааг боловсруулах, техникийн системийг зохиомжлох, загварчлан, симуляци хийх чадвар;
  • Үйлдвэрийн инженерчлэлийн асуудлыг шийдвэрлэхэд инженерийн програм хангамж, мэдээллийн технологи ашиглах чадвар;
  • Тээвэрлэлтийн зохион байгуулалт, үр ашиг, эдийн засгийн тооцоо хийх чадвар;
  • Инженерийн нарийн төвөгтэй асуудалд дүгнэлт хийн, шийдлийг боловсруулах чадвар;
  • Салбарын тулгамдсан асуудлуудаар судалгаа, шинжилгээ хийх чадвар;
  • Мэргэжлийн англи хэлний чадвар;
  • Машины ажиллах чадвар, техникийн нөөцийг сэргээх, технологи ажиллгааг боловсруулах чадвар;
  • Машины техникийн байдлыг тогтоох, машин механизмыг ажиллуулах чадвар;
Бакалаврт бүртгүүлэх

Хөтөлбөрийн давуу тал

Энэ хөтөлбөрөөр суралцагч нь Мандах Их Сургууль болон Швейцари улсын “Open University Switzerland Economics and Technology” сургууль, Тайвань улсын Вуфенг их сургуулийн 2+2, 3+1 хөтөлбөрт хамрагдах боломжтой. Засгийн газраас гаргасан Монгол улсад шаардлагатай тэргүүлэх мэргэжлийн чиглэлд орсон хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн нэр: Механик инженерчлэл
Индекс: D071501                                     
Элсэгчийн боловсролын түвшин: Бүрэн  дунд                                        
Суралцах хэлбэр: Өдөр
Суралцах жил: 4

"Механик инженерчлэл" хөтөлбөрөөр суралцагч нь суурь хичээлүүд дээрээ дараах чиглэлийн багц хичээлүүдээс гүнзгийрүүлэн судлана. Үүнд:

А. Инженер эдийн засаг

Б. Инженер механик

 

 
АЖЛЫН БАЙР
 
  • Үйлдвэр аж ахуйн нэгжид механик инженер
  • Үйлдвэрлэлийн эдийн засагч
  • Инженер, техникийн ажилтан
  • Зохион бүтээгч инженер
  • Инженерийн төслийн ажилтан
  • Судлаач, багш

Мэргэжлийн суурь хичээл

Заавал суралцах хичээлүүд

  • Мэргэжлийн англи хэл I
  • Инженерийн зураг зүй
  • Инженерийн механик
  • Механизмын кинематик, динамик
  • Цахилгаан техник, электроникийн үндэс
  • Хий шингэний механик
  • Менежментийн үндэс
  • Инженерийн судалгааны арга зүй

 

Сонгон суралцах хичээлүүд

  • Санхүүгийн үндэс
  • Үйлдвэрлэлийн менежмент
  • Мастерийн сургалт 
  • Техникийн хэмжил зүй
  • CAD хэрэглээ

Мэргэжлийн хичээл

Заавал суралцах хичээлүүд

  • Төслийн менежмент
  • Мэргэжлийн англи хэл II
  • Тээврийн эдийн засаг
  • Машины дизайн
  • Термодинамик
  • Инженерийн загвар зохион бүтээлт
  • Материал судлал
  • Машин тоног төхөөрөмжийн ашиглалт
  • Инженерийн хэрэглээний программ 
  • Мехатроник
  • Тээврийн зохион байгуулалт
  • Дотоод шаталтын хөдөлгүүр
  • Инженерчлэлийн эдийн засаг
  • Машин засварын технологи, менежмент

 

Сонгон суралцах хичээлүүд

  • Олон улсын эдийн засаг
  • Бизнесийн бодлого, төлөвлөлт
  • Компанийн засаглал
  • Бизнесийн англи хэл
  • Программчлалын үндэс
  • Логистик менежмент
  • Машины явах болон хүч дамжуулах анги
  • Сэргээгдэх эрчим хүч
  • Техникийн оношлогоо 

Эдийн засаг, бизнесийн чиглэлийн мэргэжлийн хичээлүүд

  • Микро экономикс
  • Макро экономикс
  • Статистикийн үндэс
  • Санхүүгийн үндэс
  • Менежментийн үндэс
  • Нягтлан бодох бүртгэлийн үндэс
  • Санхүүгийн бүртгэл
  • Маркетингийн үндэс
  • Эконометрикс
  • Бизнесийн эрх зүй
  • Санхүүгийн эрсдэлийн менежмент
  • Олон улсын эдийн засаг
  • Бизнесийн бодлого, төлөвлөлт
  • Хөрөнгийн үнэлгээний арга зүй